ЗАСГИЙН ГАЗАР: Аялал жуулчлалын хөгжлийн төвийг татан буулгаж, чиг үүргийг нь хувийн хэвшилд шилжүүлнэ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/08/zandka1.jpg

Засгийн газар долоо хоног бүрийн Лхагва гарагт тов ёсоор хуралддаг. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар Аялал жуулчлалын хөгжлийн төвийг татан буулгах шийдвэрийг гаргажээ. Мөн үргэлжлүүлэн хуралдаанаар дараах асуудлуудтай танилцаж байна. Үүнд:

-Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2025-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэлийн төслийн талаар

-“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Хөтөлийн цемент шохой үйлдвэр”, “Эрдэнэт үйлдвэр”-ийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлын талаар

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын эзэмшилд байгаа Эрдэнэтийн зэс, молибдений ордын үүсмэл ордыг ашиглаж буй компаниудын үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдлын талаар

- Хуримтлалын санд 2025 оны эхний хагас жилийн байдлаар төвлөрсөн орлогыг Монгол Улсын иргэний хуримтлалын нэрийн дансанд хуваарилан бүртгэх талаар танилцуулна.