АН-ын даргад нэр дэвшигчид өнөөдөр 20 цагт NTV телевизээр мэтгэлцэнэ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/08/vfdb.jpg

Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчид өчигдөр үнэмлэхээ гардан авсан билээ. Тодруулбал, энэ удаагийн сонгуульд УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.ЦОГТГЭРЭЛ, УИХ-ын дэд дарга Б.ПҮРЭВДОРЖ, УИХ-ын гишүүн Ж.БАЯРМАА, АН-ын гишүүн Б.ОТГОНБАТ нар өрсөлдөхөөр болсон юм.

Тэгвэл нэр дэвшигчид өнөөдөр буюу наймдугаар сарын 30-нд 20:00 цагт NTV телевизээр мэтгэлцэнэ. Харин маргааш буюу наймдугаар сарын 31-нд Үндэсний бодлогын хорооны гишүүдэд мөрийн хөтөлбөрөө танилцуулж, гишүүдийн саналаар Ардчилсан намын дарга сонгогдох юм.