Э.Болормаа: Б.Хурц гэх хүн олон жил “бугшсан” хүн л сайн УИХ-ын гишүүн гэж хэлээд байх шиг байна. Ямар ордонд хамгаалалтын ажилтан авах гэж байгаа биш дээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 2 мин
300
legacy:bolormaa gishuun zaluu/bolor hovd.png

Өнгөрөгч Пүрэв гарагт болсон Ардчилсан намын ҮБХ-ны хуралдааны үеэр АН-ын гишүүн Б.Хурц "УИХ-ын 126 гишүүнээс ордонд төөрдөг хүүхдүүд зөндөө байна. Тийм хүмүүсийг бид бэлдэж болохгүй" гэх байр суурийг илэрхийлсэн. Түүний илэрхийлсэн эл байр суурьтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Э.Болормаа "5 жилийн өмнө орчим анх ордонд ажилд орж байлаа. Одоо хүртэл ажлын эхний өдрөө санадаг. Ямар их хүндлэл, айдас мэдрэгдэж байсныг. За тэгээд мэдээж төөрдөг л байсан. Ямар ч хүн шинэ ажил, шинэ орчинд ороод дасан зохицох хугацаа орно.

Хурц хэмээх хүний хэлээд байгаа цаад санаа нь ордонд олон жил “бугшсан” хүн л сайн УИХ-ын гишүүн байна гэж хэлээд байх шиг байна. Ямар ордонд хамгаалалтын ажилтан авах гэж байгаа биш дээ…

Энэ 126 гишүүнээс бүрдсэн УИХ-ын дийлэнх нь анх удаа сонгогдсон. Анх удаа ордонд орж ирж үзсэн хүн ч бидний дунд бий. Энэ бол энэ парламентын ДАВУУ тал. Та бүхний урлаж бүтээсэн олон жилийн нам дамнасан хулгай луйврын схемийн нэг хэсэг биш гэсэн үг юм.

Олон сонгогдсон гишүүдийн ч давуу тал, сул тал бий. Шинэ гишүүдэд ч мөн адил. Бид бүх зүйл дээр санал нэгдэх албагүй. Гэвч бид хамтдаа хэлэлцэж, мэтгэлцэж, олонхын саналаар шийдвэр гаргадаг. Энэ бол ардчилал.

Би энэ Хурц хэмээх хүнийг танихгүй, мэдэхгүй. Энэ хүний угсарсан гэх хонгилоор “чирэгдсэн”, хэлмэгдсэн хүмүүсийн яриаг л бусдын адил уншиж сонсож байлаа.

Харин иймэрхүү сэтгэхүйтэй олон хүнтэй ордонд таарч байсан. Залуучуудыг зөвхөн хүүхдүүд гэж хардаг. Агуулга биш хэлбэр л ярьдаг. Өөрсдийн олон жилийн хүчний байгууллагын холбоо сүлбээндээ “амтшаад” бүхнийг дарангуйлж болно хэмээн итгэдэг. Хамгийн аймар нь эх орны төлөөх сэтгэл гэхээс илүү хувийн эрх ашиг л үнэртдэг.

Энэ хүний үеийн улс төрийн зарим зүйлсийг сонсоход хүн итгэмээргүй гэмээр зүйлс байдаг. Гэтэл эрт дээр үеийн түүх биш саяхны л үйл явдлууд. Туйлын сайн туйлын муу гэж дүгнэж хэлэхгүй ч Монголын улс төр ямар ч байсан сайжирч байгаа гэж итгэдэг. Бид энэ эрчээрээ урагшлах ёстой. Ямар ч байсан “Цааш нь ярих уу яах уу” гэж УИХ-н гишүүдийг дарамталж дээрэлхдэг харанхуй бүдүүлэг өдрүүд руу буцах ёсгүй.

За энэ ч яахав. Ардчилсан намын нөхөддөө Үндэсний бодлогын хорооны хуралд нь өндөр амжилт хүсье. Улс төрийн намын дотоод шинэчлэл нь УИХ-ын шинэчлэлийн суурь болдог гэдэгт итгэдэг. Намын даргын сунгаанд оролцож байгаа бүх нэр дэвшигчдэд амжилт хүсье ээ" гэжээ.

Хуваалцах:300

СЭТГЭГДЭЛ (30)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энэ сошиал мэдээний админ, хяналт гэж бнуу Хүний эд эрхтэн, хүний наймаа сурталчилсан коммэнтуудад анхаарал хандуулах болсон юм биш үү Ажлаа хийгээчээ!!!

  • Н
    Нэргүй

    Ямар ажлаар ордог бол...мэдээлэл цуглуулж гадны агентад худалддаг байж болзошгүй

  • Н
    Нэргүй

    Хүн хулгайлж ирээд зогсоогүй амь насыг нь бүрэлгэхийг монгол даяараа харсаншүүдээ.Энхбат зүгээр л үхчихсэн гэж бодож байгаа хүн ховор биз..

  • А
    Ахмад

    Яг тийм

  • З
    Зочин

    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу

  • З
    Зочин

    зайлаасай данхын салтааны үс

  • С
    Сониуч сонжооч

    Хурцыг хэлэх үү?, яахав гэхийн оронд цуглуулж рекитлэх боломжтой болгосон мэдээлэлээ ард түмний сонорт, тэдний шүүлтэд хэрэгцээтэй нь ил болгочих оо! гэж гуймаар байдаг юм.

  • И
    Иргэн

    Тэмцэж чадахгүй, ном эрдэм сурч чадахгүй, ажил хийж чадахгүй ийм хөгждөггүй ядуу улны Монголчуудыг бол МАН - Ан мафиууд бол амьдруулаж, сонгуульд ашиглаж, ядуу харанхуй бүдүүлэг байлгаж чадаж байгаа юм даа!!! Тэгхээр чадвартай гэхүү МАН - бн!!!

  • Z
    Zochin

    Зөв хэлжээ. Тэрний сэтгэхүй нь халбан тушаал ашиглаж хүнийг дарамтлах, ул шагайх, л ашиг сонирхолын зөрчилтэй албаны хязгаарлагдмал хүрээнд ажилах чадвартай, түүнээс гарах юм бол хүниэрх эрх чөлөөг зарчидөг ажил сэтгэхүтэй хүн ш дээ

  • И
    ИРГЭН

    Хурц гэдэг хүнийг үгүй мөн Монгол үгсийн сангийн үсэг, Монгол хэл даахгүй, хүрэлцэхгүй болтол үзэн ядах юм даа!!! Наад Хурц чинь ганцаараа энэ муухай нийгэмийг бүтээгээгүй шүү дээ!!! Ардаа асаалттай МАН -АН мафиуудын бүхэл бүтэн Монгол улсын төр зогсож байхад муу хүмүүс бол муу хүний заавраар улс оронд юуу л бол хийж болдогийг өнгөрсөн жилүүдэд харууллаа, тиймээс хий хоосон бухимдаад хэрэггүй Монголчуудаа МАН -АН мафиууд та бүхний хараал зүхэлийг тоохгүй!!!

  • З
    Зочин

    Хурц бол үнэхээр дарамтлагч, хурц өмхий хүн. Юуг хэнд ч хамаагүй тохоод хэрэг хүлээлгээд, хэлсээр гүтгэж чадах дүр төрх. Эзэндээ нугасгүй мэт үйлчлэнэ.

  • Т
    Та

    Гадны компаниудаас авилгал авч хууль бусаар сонгогдсон гэж бодохоор Монголын төр гэж ямар эмгэнэлтэй болсон юм бэ

  • З
    Зочин

    Маш зөв товч тодорхой ярьж байна. Их зөв хүн.

  • В
    В.Энхсайхан

    МОНГОЛ ХҮНЭЭ ХЭЛМЭГДҮҮЛЭЖ БАЙГАА ЭТГЭЭД, ТАГНУУЛЫН НУУЦ БАРИМТ БИЧГИЙГ ГАДАШАА ГАРААГҮЙ ГЭСЭН БАТАЛГАА ХААНА БАЙНА ВЭ??!!!.

  • Д
    Дэл

    Хурц уул шугамандаа шоронд байх ёстой хүн дээ

  • И
    Иргэн

    ТТГ ын дарга асан Б. Хурц генерал бол Монголын Хууль, Шүүх, Хүчний байгуулгуудын удирдлагууд Улс орны эрх ашигаас урваж, Ард түмэн Газар нутгийнхаа эсрэг ажилдаг болсны баталгаа гэж бодож байна.

  • М
    Монголчууд

    Б.Хурц насаараа хорих ял аваагүй яваа нь Монгол улс нийгмийн тогтолцоогоо үндэсээр өөрчлөх цаг болсны нэг тод жишээ юм. Өнөөгийн нийгэм бол Хүнлэг ардчилсан шудрага гэж ямар ч хүн хүлээн зөвшөөрөхгүй нь бат ойлгомжтой юм.

  • З
    Зочин

    Өөрөө ч гэсэн төөрнө шүү дээ. Хэн ч мэдэхгүй газар байгууллага үйлчилгээний газар ороод шууд замаа олоод явдаггүй

  • З
    Зочин

    Тагнуулын тусгай албаны дарга байсан хүмүүс нь олон нийтийн өмнө гарч ирж дэмий донгосоод л, улс төржөөд л бохир бизнeсээ хамгаалаад л байдаг улс Монголоос өөр байна уу. Бүх салбар мэргэжлийн бус болсоны л шинж юм даа

  • Т
    Төв

    ХУРЦ ҮНЭН ХЭЛЖЭЭ.ОРДОН ҮЛМЭДЭГЧДЭЭР ДҮҮРЧЭЭ

  • З
    Зочин

    Хил дамнан хүн хулгайлж ирсэн пиддаг барьж хорих хэрэгтэй.

  • Т
    Төв

    126 УИХГ ОЛОН БАЙНА ЦӨӨЛӨХ ХЭРЭГТЭЙ ОЮУНЭРДЭНЭ ГЭЖ ХУЛГАЙЧ ХУЛГАЙ ХИЙХ ГЭЖ ХАМСААТНУУДАА ОРДОНД ЧИХСЭН

  • З
    Зочин

    Хурц 1939 оны хэлмэгдүүлэлтийг санагддагуулдаг шүү яргачин олон хүнийг хэлмэгдүүлсэн дээ монголчууд мартахгүй ээ

  • З
    Зочин

    Адилхан л новшнууд бус уу

  • Т
    Тэнгэр

    Хурцыг ордонд оруулахгүй байх хэрэгтэй

  • G
    Gadaadin baiguulgaas mongo

    Avch gishvvn bolson ATG enehvndee arga hemjee avch hariuchlaha toots Ter hurts has uls ekhornii maani hohhild nemer bili ok h khvn bish

  • I
    irgen

    odo hurtsaar ard tumen yugaa hiihewdee tamine naahan horichin baliar hun shde tamine 🤗👍

  • З
    Зочин

    Ийм залуучууд төрд олон бгаасай мал хээлтүүлж чадахгүй болсон мөртлөө шавар хаагаад бдаг хөгшин эцэг малнуудыг заазад явуулдаг монгол заншил бий хүссэн хүсээгүй

  • З
    Зочин

    Данхын цорго...долир бөмбүүлэй минь хол очиж гуц. Ядахдаа ордон дотор эрүүл явж байна уу

  • З
    Зочин

    Хурц гэжболовсролгүй ганзагын наймаагаар хөлжсөн нөхөртэй маргаад байхыг бодоход энэ сөлөр гавихгүй ээ. Энэ жил Засаг дарга хийгээд байсан Ховдод нь очсон. Замын тэмдэг, гудамжны нэр ч байхгүй, хөсрий царайлсан, хөгжиж гавиагүй газар байна лээ. Энэ хүүхэн лав хөгжүүлж гавиагүй, Оюукийн оймсонд хавчуулагдаад, гадныхны мөнгөөр УИХ-д ороод ирсэн дээ