“16 нас хүрээгүй бол мопед, скүүтер түрээслэх боломжгүй болно“

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 2 мин 24 сек
20
legacy:2025/10/zogsoolll.png

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн дарга А.Баяр скүүтэр, мопед, суррон, мотоциклын асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

-Суррон, мотоциклын осол өдөр бүр гарч, залуусын хэрэглээ болоод байгаа скүүтэр, мопед хотын зам, талбайд замбараагүй хаягддаг боллоо. Энэ хүрээнд ямар ажил хийж байна вэ?

-Хоёр дугуйт тээврийн хэрэгсэлтэй холбоотой асуудал бэрхшээл болоод байна. Явган хүний зорчих хэсэгт замбараагүй хаясан скүүтэр, мопедыг цэгцлээч, 16 нас хүрээгүй хүүхдэд скүүтэр түрээсийн үйлчилгээ бүү үзүүлээч гэдэг гомдол, саналыг иргэд ихээр ирүүлж байна. Мөн суррон, мотоциклтой холбоотой гомдол бий. Юу гэхээр, авто замын баруун талын эгнээгээр явах ёстой байтал зүүн болон эсрэг урсгал руу давхиж орж ирдэг, насанд хүрээгүй хүүдүүд урд дугуйгаа өргөж явдаг, хурд хэтрүүлдэг, 2-3 лаа сундаллаад явдаг үзэгдэлд хариу арга хэмжээ авчаач гэж байна. Тиймээс НИТХ, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн даргын чиг үүргийнхээ хүрээнд миний бие оролцоод, чиг үүргийн байгууллагуудтайгаа хамтарч ажиллаж байна. Нэгдүгээрт, скүүтэр мопедыг цэгцэнд нь оруулж эхэллээ. Тодруулбал, Бага тойруу дахь 105 байршилд 2640 ширхэг зогсоол тэмдэглэх ажил дуусаж байна. Ирэх жил энэ ажлыг Их тойрууд үргэлжлүүлнэ.

-Скүүтэр, мопедыг зориулалтын зогсоолд байршуулаагүй тохиолдолд зөөж тээвэрлэх ажлыг хийж эхэлжээ. Энэ тухайд иргэдийн ухамсарлаагүй үйлдэлд аж ахуйн нэгж торгуулах нь хэр зохистой вэ?

-Энэ ажлыг чиг үүргийн байгууллагатай хамтарч хийнэ. Ингэхээс өөр аргагүй байна. Тухайлбал, өглөө зогсоол тэмдэглэгээ, автобусны нэгдүгээр эгнээ чөлөөлж байгаа ажилтай танилцаад явж байхад харааны бэрхшээлтэй иргэдийн зам дээр 10-аад мопедыг эгнүүлээд тавьчихсан жишээтэй таарлаа. Ийм нөхцөлд бид ачиж цэгцлэхээс өөр аргагүй байна. Ирэх жил бид энэ ажлыг эрчимжүүлж, аж ахуйн нэгжүүдтэй нь хамтарч байгаад, Их тойруу хэсэгт өргөжүүлэн тэмдэгжүүлнэ. Ингэж цэгцэнд нь оруулахгүй бол дур зоргоороо хаана л бол хаана хаядаг, хөгжлийн болон харааны бэрхшээлтэй иргэдэд төвөг учруулдаг нөхцөл газар авах нь.

-16 нас хүрээгүй хүүхэд скүүтэр, мопед унаад байгааг болиулна гэлээ. Энэ ажлыг хэрхэн хийх вэ?

-Замын хөдөлгөөний дүрэм мэдэхгүй хүүхдүүд хөдөлгөөнд оролцохоор бусдыг болон өөрийгөө эрсдэлд оруулаад байна. Тиймээс скүүтэр, мопедын түрээсийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамтай хамтран И-Монголиа, Хур системд аппликейшнээ холбочихвол энэ хэрэгжихэд хэцүү, болохгүй ажил биш. Үр дүнд нь хүүхэд мопед түрээслэх боломжгүй болно. Тэр хэрээр хүүхдийг болзошгүй эрсдлээс хамгаална. Энэ асуудлаар ЦХИХХ-ны сайд Э.Батшугартай уулзаж санал солилцоод, хамтарсан Ажлын хэсэг гаргахаар ярилаа. Есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн насанд хүрээгүй хүүхэд скүүтэр, мопед түрээслэж эрсдэлд ордоггүй байх зохицуулалтыг эхлүүлнэ. Сурроны тухайд, скүүтэрээс хамаагүй хурдтай. Саяхан Зайсангийн “Оргил” худалдааны төвийн урд сурронтай хөдөлгөөнд оролцож яваад амиа алдсан осол гарсан. Тээврийн цагдаагийн албатай хамтраад бид “Чанга дуу чимээ-яндангийн аян”, “Хурдан биш аюулгүй нь” зэрэг тодорхой аянуудыг өрнүүлж байна. Есдүгээр сарын 1-нээс хойш бид хамтарсан ажлын хэсгүүдийг гаргаж, үр дүнд хүрнэ гэсэн зорилт тавьж байна.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    Хотын уугуул

    Элдэв "сайхан" журам дүрэм гаргаад л байдаг. Тэгээд 16 нас хүрсэн эсэхийг хэн тогтоож шалгах юм. Ийм амьдралгуй элдэв журам гаргахаа больмоор байна. Мопед, скүүтерийн талаар элдэв журам гаргаад байгаад нөхөд бол өөрсдөө энэ бизнестэй далд холбоотой, шан харамж авдаг байх гэх сэтгэгдэл төрөөд байгаа. Арга хэмжээ авч байгаа гэсэн сэтгэгдэл хүмүүст төрүүлэх зорилготой. Үнэн хэрэгтэй, ямар ч өөрчлөлт байхгуй. Мопед, скүүтерийг бүрмөсөн хориглооч ээ. Хэдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирч байж асуудал шийдэх юм бэ... Нямбаатар ааа

  • M
    MARA

    Сайн байцгаана уу олон түмэндээ Намайг Мара гэдэг, би Монгол хүн. Би Энэтхэгт нэг бөөрөө зарж, баяжсан түүхээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би нэг удаа Прадханы зарыг онлайнаар олж харах хүртлээ санхүүгийн хувьд хэцүү байсан. Би тэдэнтэй цахим шуудангаар нь холбогдож, бөөрний донор болсон. Би тэдний эмнэлэгт нэг бөөрөө мөнгөө өгөөд өгчихсөн, хандив өгсөн ч эрүүл саруул байгаа. Би бөөрөнд зориулж 780 мянган ам.долларын цалин авч, тэр мөнгөөр ​​өөрийн гэсэн компанитай болсон. Одоо би Мод баян, аз жаргалтай амьдарч байна. Хэрэв та санхүүгийн бэрхшээлтэй тулгараад байгаа эсвэл чинээлэг болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдохыг зөвлөж байна.