АН-ын шинэ даргыг батламжлах Их хурал эхэллээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/08/539498019_762089573119596_2463253923480215244_n.jpg

Үдээс өмнө Төрийн ордонд Ардчилсан намын ҮБХ хуралдаж, намын шинэ даргаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийг сонгосон билээ. Тэгвэл түүнийг албан ёсоор батламжлах АН-ын ээлжит бус Их хурал эхэллээ.

Сануулахад, тус намын даргад О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж, Ж.Баярмаа, Б.Отгонбат нар өрсөлдсөн билээ. Улмаар санал хураалтад ҮБХ-ны 314 гишүүн оролцсоноос 62 хувийн саналаар О.Цогтгэрэл ялалт байгуулсан. Харин Б.Отгонбат гурван хүний саналтайгаар сунгаанаас хасагдсан бол Б.Пүрэвдорж, Ж.Баярмаа нар нэрээ татсан юм.