ТАНИЛЦ: Сурагчдын I улирлын амралт ХЭЗЭЭ эхлэх вэ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/09/Suragchid_tankhim121.jpg

2025-2026 оны хичээлийн шинэ жил өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд нийт 818 мянга гаруй хүүхэд ЕБС-д суралцана. Үүнээс 78 мянга орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн ороод байна. Тэгвэл 2025-2026 оны хичээлийн жилд сурагчдын амралт хэзээ эхлэх талаарх мэдээллийг танилцуулж байна.

Өвлийн амралтын хуваарь:

/НИЙСЛЭЛ/

Бага анги: 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зургаан долоо хоног амарч, нэгдүгээр сарын 26-ны Даваа гаригт хичээл эхэлнэ.

Дунд анги: 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн таван долоо хоног амарч, нэгдүгээр сарын 26-наас хичээл орно.

Ахлах ангийн сурагч: 12 дугаар сарын 22-ноос амарна. Амралтын сүүлийн долоо хоногт цахимаар хичээллэнэ.

/АЙМАГ, СУМ, БАГ/

Бага анги: 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн таван долоо хоног амарч, нэгдүгээр сарын 19-ны Даваа гаригт хичээл эхэлнэ.

Дунд анги: 12 сарын 22-ны өдрөөс эхлэн дөрвөн долоо хоног амарч, нэгдүгээр сарын 19-ноос хичээл орно.

Ахлах анги: 12 сарын 22-ноос амарч, нэгдүгээр сарын 19-нд хичээл эхэлнэ. Амралтын сүүлийн долоо хоногт цахимаар хичээллэнэ.

Ц.АНУЖИН

2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг дэлгэрэнгүй харах:

legacy:2025/09/526952672_1289960112483208_8494731129796360923_n.jpg legacy:2025/09/527413357_1289960192483200_5519192211264154942_n.jpg