ИЗНН-ын Улс төрийн зөвлөл 19.00 цагаас хуралдана

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:2025/09/batbaatarb.png

Өнөөдөр буюу есдүгээр сарын 1-ний 19.00 цагт Иргэний зориг, ногоон намын Улс төрийн зөвлөл хуралдахаар товлогджээ. Хуралдаанаар дараах гурван асуудлыг болон бусад асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Тодруулбал,

-Г.Занданшатарын Засгийн газартай ИЗНН хамтран ажилласан хугацааны үр дүн, ажлын хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ

-Есдүгээр сарын 14-нд болох намын ээлжит бус Их хурлын бэлтгэл ажлын талаар

-2027 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан байгуулагдсан Бодлогын зөвлөлийн ажлын явцыг хэлэлцэх аж.

Сануулахад, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара намын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатарт хамтарсан Засгийн газраас гарах талаар санал дэвшүүлсэн гэдгээ цахим хуудаснаа мэдэгдсэн байдаг. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар цаашид хамтарсан Засгийн газарт байх эсэх чухал шийдвэр гарч магадгүй байна.