ТӨСВӨӨР ЮУ БАЙНА: Т.Аубакир, Б.Жавхлан нар хамгийн өндөр буюу тус бүр 4 их наядын төсөв тавиулсан бол Т.Доржханд хамгийн бага буюу 6 тэрбум төгрөгийн ТӨСӨВТЭЙ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 16 сек
40
legacy:2025/09/752145f5a66844eebf0ecbe343c78ee5.jpg

Засгийн газраас ирэх оны төсвийн тухай хуулийг УИХ-д өргөн бариад байна. Эл хуулийн төсөлд төсвийн жилд Засгийн газрын сайд нарын зарцуулах зардлыг дараах байдлаар тусгажээ. Төсвийн дүнг ихээс нь бага руу эрэмбэлвэл:

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир - 4 их наяд 599 тэрбум

Сангийн сайд Б.Жавхлан - 4 их наяд 567 тэрбум

Боловсролын сайд П.Наранбаяр - 4 их наяд 326 тэрбум

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн - 1 их наяд 794 тэрбум

ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар - 1.5 их наяд

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан - 980 тэрбум

Батлан хамгаалахын сайд Д.Батлут - 790 тэрбум

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр - 637.9 тэрбум

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам - 500 тэрбум

Эрчим хүчний сайд 455 тэрбум

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар - 442 тэрбум

Ерөнхий сайд Г.Занданшатар - 370 тэрбум

Шадар сайд С.Амарсайхан - 367 тэрбум

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан - 254 тэрбум

Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал - 243 тэрбум

ГХ-ны сайд Б.Батцэцэг - 240 тэрбум

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт - 110 тэрбум

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар - 93 тэрбум

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням - 77 тэрбум

Шадар сайд Т.Доржханд - 6.1 тэрбум

Үүнээс харахад, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хамгийн өндөр төсвийн зарцуулалтыг хийж байна. Харин хамгийн бага зардлыг Шадар сайд Т.Доржхандад хуваарилсан байх бөгөөд 6 тэрбум төгрөгийн төсвийг бүгдийг нь урсгал зардалд зарцуулахаар тусгажээ.