Ирэх 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс дараах зөрчлүүдийг хиймэл оюун ухаанаар илрүүлж, торгоно

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
220
legacy:2025/09/camera.png

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт болон хиймэл оюун ухаанаар зөрчил илрүүлэх явцтай холбогдуулан ЗХУТ, ТЦА-наас хамтран мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЗХУТ-ийн Хэлтсийн дарга Н.Намуу "Бүс зүүгээгүй, гар утсаар оролдоход хиймэл оюун ухаанаар торгоно гэдэг нь худлаа. Харин ирэх 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс дараах зөрчлүүдийг илрүүлж, торгууль ногдуулна" гэлээ. Үүнд:

-Хурд хэтрүүлэх,

-Гэрэл дохио зөрчих,

-1-р эгнээгээр явах,

-Эгнээ байр буруу эзлэх,

-Автобусны буудал дээр зогсох,

-Үргэлжилсэн шугам давах,

-Урсгал сөрөх,

-Хориотой газар зогсох,

-Явган хүний зам, ногоон байгууламж дээр зогссон зөрчлүүдийг ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ тусламжтайгаар 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс торгоно гэж хэллээ.

Хуваалцах:220

СЭТГЭГДЭЛ (22)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DR. ADITYA

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин

    Ганц өвөлын хүйтэн даахгүй хуванцар камер тавьчхаад их хуцаж байх шив дээ.

  • М
    Монгол хүн

    коммунист дарангуйлал эргэн. ИРлээ . Бактёр пзда үхээсэй

  • И
    Иргэн

    Замын тэмдэг тэмдэглэгээг тодруулаа

  • Б
    Бат

    Эдгээр саналаа хиймэл ухаанаасаа асуу даа. Зам жолооч нарын байдал дүрэмээр явах нөхцөл олглохгүй улам түгжрэл үүснэ.

  • Б
    Батаа

    Харин тийн

  • Б
    Батсайхан

    Энэ үнэн. Дүрэмээ бариад явах бол түгжрэл улам нэмэгдэнэ. Зам ба жолооч нар дүрэмээр явах нөхцөлгүй орчин байгаа. Эдгээр саналыг өөрийн ухаанаараа ойлгохгүй бол хиймэл ухаанаасаа асуу

  • З
    Зочин

    Жижиг хот жижиг замтай байж арай хатуу юмаа 1-р эгнээгээр явуулахгүй гээд торгох мөртлөө туслахаас хотхон, хорооллоос төв зам руу орж байгаа машин шууд 2,-р эгнээ рүү орох гэхээр жолооч нар амиа бодоод оруулахгүй аргагүй ч юм уу да зам дээр өдөржин түгжирсэн хүн чинь нэг машиныг ч оруулаад байх ёстой хэцүү л байдаг байлгүй дэ за тэгээд жаахан явж байгаад боломж харж байгаад орох гэсээр байтал нөгөө робот торгоод өгнө тэгээд болоогүй ээ 1-р эгнээгээр явах автобус н явдаг замаараа явахгүй 2., 3 эгнээгээр дураараа яваад байдаг байгаа шүү !! яамаар ч юм бэ дэ !зогсоол гэж бараг байхгүй хот мөртлөө карманд ороод хүн, хүүхэдээ ч буулгаж болохгүй гэж байгаа бас нөгөө робот н торгоод хаяна зөвшөөрөгдсөн түр зогсоол энэ зам дээр чинь байхгүй тэгээд өглөө хүүхэд хөгшид өө сургууль эмнэлэгт хүргэж өгөх боломгүй боллоо мэдээж тус байгууллага н зогсоол байхгүй байсанч бөгс эргэх төдийхөн зогсоолтой тэр н ажилчид н машинаа тавиад хахцан байгаа Бодит сэтгэж бодитоор дүрэм журмаа гаргаж хэрэгжүүл

  • З
    Зочин

    Мөргөлдөөд зогсчихсон хоёрыг цагдаа нь ирж байж наад роботод чинь ойлгуулж байж тойрч гарах уу түгжрэлээс багасгах гээд байгаа юмуу ихэсгэх гээд байна уу

  • Б
    Булган

    Хүүе уулзвар дээр цагдаа зохицуулж улаан гэрлээр оруулах үед наад Терминатор чинь ойлгохгүй буудаад байгааг яахав

  • З
    Зочин132..

    Гар утсаа оролдож болно гэсэн үг үү. Наадах чинь болно гэсэнтэй дүйцхүүцээр хэллээ. Тэнэг хүн ч тэгж ойлгохоор хэвлэл мэдээлэлд ярилцлага өгчээ.

  • З
    Зочин

    Hugjilteigee hul niiluul darasna torgo mslnuudaa

  • З
    Зочин

    Дэмжиж байна

  • З
    Зочин

    1-р эгнээгээ тэр чигт нь үргэлжилсэн шугам татчихсан. Хүн буулгаж суулгахдаа үүнийг давсан гэж торгох юм байна. Туслах замаас төв зам руу ороод 2-р эгнээ рүү шилжих бүрт торгууль бичигдэх шийдэлтэй болсон байна. Туслах замаас төв зам руу ороод эгнээ солих хэсэгт тасархай тэмдэглэл байх ёстой бус уу....???!!!

  • З
    Зочин

    ЗХД-нд зааснаар хүн буулгаж суулгахдаа баруун гарт шахаж зогсон баруун тал руу буулгана гэдэг заалт хэрэгжих боломжгүй болж буй. 1-р эгнээ рүү огт орж болохгүй торгоно гэхээр 2-р эгнээнд зогсож буулгаж суулгах уу, эсхүл таксигаар үйлчлүүлээд буух хүн торгуулийн мөнгөө давхар төлөх үү гэдэг асуудал байна. Хууль давсан дүрэм, дүрмээ зөрчсөн журам гаргаад торгууль яриад буйгаа эргэж нэг харна уу....Нийтийн тээврээ 2 юмуу, 3-р эгнээнд нь шийдчихсэн, 1-р эгнээ нь нийтэд зориулагдсан шийдэлтэй байдгийг олон улсад аялаж яваа хүмүүнүүд хэлээд яриад байх юм. Улсын зардалаар туршлага судлаж яваа яам тамгынхан үүнийг мэдсээр байж амьдралд нийцэхгүй шийдвэр гаргаж буйгаа зогсоо. Тэгээд ч явах зүгтээ хэвтээ тэмдэглэл дагаад гэрлэн дохиогоор гарсан тохиолдол болгонд зөрчил гэж ирээд засагдахгүй байгаа. Дүрмээр явж буй жолооч нартаа дүрэм зөрчсөн торгууль явуулаад байвал эмх замбараагүй байдал л үүснэ дээ....

  • B
    Bur

    Hamgiin t1 ni tr ng ym ni zov irghr torgooshdim bgzd demon bga ni like

  • З
    Зочин

    ХОУ чинь буруу зөрчил илрүүлээд бна шүү.

  • Х
    Хамгийн гол нь

    Эгнээ байр эзлэхдээ тасархай шугамыг зөв тавь Уртхан хэмжээтэй тавихгүй бол эгнээ байр солих эзлэхэд маш хүндрэлтэй

  • З
    Зочин

    Zail

  • З
    Зочин

    Автобусны буудал дээр түр зогсоод хүн буулгаад буюу суулгаад хөдлөхөд тодорхой хугацаа орно шүү Энэ бол амьдралд өдөр дутам байдаг зүйл Үүнд хугацаа тогоож өгөх хэрэгтэй 3 аас 5 минут гэдэг юмуу Хөгшин хөл гар муутай хүүхэдтэй хүн буух ачаагаа авах гээд хугацаа хэрэгтэй шүү

  • З
    Зочин

    Зөв зөв. Ухамсаргүй эргүүчүүдийг маш сайн арга хэмжээ авах хэрэгтэй. Ганцаараа аятай амиа бодох ёсгүй. Нийтийн хэмд нэгдэж чадахгүй бол арга хэмжээг чангаруулах хэрэгтэй

  • И
    И

    Дохио асчихаад байхад явдаггүй, бас дохиогоор уулзварлуу ороод гэлдгэар явдаггүй эолооч- оркуудыг яахав ээ ???