Эрдэнэт дэд станцад гарсан ослын үеэр 29 настай ажилтан хүнд бэртэж, Эрчимт эмчилгээний тасагт хүргэгджээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/09/335936016_519146443626972_8678899266872278880_n.jpg

Өчигдөр буюу энэ сарын 3-ны 19.00 цагийн орчимд "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-ийн Эрдэнэт дэд станцад гэмтэл гарч Орхон, Булган, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Говь-Алтай аймаг цахилгаангүй болсон. Тэгвэл энэ үеэр тус станцын ажилтан 29 настай Э нь хүнд бэртэл авч БОЭТ-д маш хүнд байдалтай хүргэгджээ. Одоогоор Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Биеийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариултыг эмнэлгийн байгууллагаас өглөө.