“Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох“ иргэдийн өргөдөл 100 мянган иргэний санал авлаа

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
legacy:2025/09/bairr.jpg

Хуульч О.Батхүү өнгөрсөн сарын 15-ны өдөр нийтийн өргөдлийн "d-parliament" системд Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох өргөдөл санаачилсан байдаг. Тэрбээр "Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох шаардлагатай байна. Хүмүүс байр орон сууц авахдаа зээлээр авдаг. Зээлийн хүү төлбөр төлөхдөө өөрийн цалин орлого буюу татвар төлсөн мөнгөөрөө төлдөг. Мөн байр орон сууц бол хүний анхдагч хэрэгцээ. Дэлхийн бусад улсад амьдран суугаа байшин, байр орон сууцаа зарахад татвар төлдөггүй. Учир нь энэ бол ашиг орлого олох бизнес биш. Иймд энэхүү хоёр хувийн татварыг цуцлах шаардлагатай" гэж үзсэн юм.

Тэгвэл 20 хоногийн дотор дээрх өргөдөлд гарын үсэг зурсан иргэдийн тоо 100 мянгад хүрснээр УИХ руу шилжих, холбогдох ажлын хэсэг байгуулагдахаар болж байна. Өөрөөр хэлбэл, энэ сарын 15-нд нээлтээ хийх УИХ-ын намрын ээлжит чуулганаар энэхүү асуудлыг холбогдох Ажлын хэсэг байгуулж хэлэлцэх юм.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Д
    Дэлгэр

    Иргэн хувийн үл хөдлөх хөрөнгөө зарж өөрийн амьдрал ахуйгаа өөржилж төлөвлөхөд энэ аваад байгаа татвараа хүчингүй болгож өгнө үү.

  • Э
    Эрдэнэчимэг

    Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох шаардлагыг дэмжиж байна

  • З
    Зочин

    Татварын хэлтэс гэж иргэдийг татвараар дарамтлаад сууж байдаг хэрэггүй алба бнаа

  • И
    Иргэн

    Ашгүйдээ Батхүү хуульчид баярлалаа энэ бол татварын луйвар өөр бас бидний мэдэхгүй сонсоогүй олон татвар байдаг юм бналээ шүү иргэдээ