ӨМНӨГОВЬ: Соёл, урлагийн ажилтны өдрийг Номгон суманд тэмдэглэн өнгөрүүллээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:2025/09/soyool.png

Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолын дагуу жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг “Соёл, урлагийн ажилтны өдөр”-ийн 32 дахь удаагийн арга хэмжээ энэ жил Өмнөговь аймгийн Номгон суманд зохион байгуулагдлаа.

“Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд болсон уг арга хэмжээнд СУАЖЗГ, музей, номын сан, 14 сумын соёлын төвийн нийт 152 ажилтан, албан хаагч оролцож, сургалт, мэдлэг мэдээлэл солилцох, спортын төрөлд өрсөлдөх, салбарын шилдгүүдээ тодруулах зэрэг үйл ажиллагаа өрнөв.

Тус арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазар, Номгон сумын Засаг дарга Г.Буянхүү, СУАЖЗГ-ын дарга Т.Мөнгөнтуул нар оролцож, соёл урлагийн ажилтнуудыг мэдлэг, ур чадвараа хөгжүүлэн, дижитал шинэчлэлд манлайлан ажиллахыг онцолж, амжилт хүсэв.

Мөн үеэр доктор (Ph.D), дэд профессор М.Цэрэнбат, лектор Г.Бандицэрэн (Чила), сургалтын менежер Э.Амартүвшин нар илтгэл, сургалт хийж, сумдын уран бүтээлчид “Соёлын хүн бурхад” хамтарсан тоглолтоо үзүүлэв.

Соёлын салбарт 25 жил ажилласан Номгон сумын Соёлын төвийн дарга Ц.Нарангэрэл “Алтан гадас” одонгоор шагнагдаж, салбартаа үр бүтээлтэй ажилласан бусад ажилтнууд салбарын шагналын эзэд боллоо.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DR. ADITYA

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин

    илүүдээ гарсан мөнгөний үрлэг