“Ардчилал ярьдаг намчин, нэг хорооноос сонгогдож үзээгүй, биеэ үнэлж жиргэдэг нэг өвгөн “Шинэ цэвэрлэх манай намын гавьяа“ гээд жиргэж байна. Ийм биеэ үнэлэгч өвгөд манай дарга нараас зардал авч амьдардаг“

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 3 сек
30
legacy:2025/09/527607856_740204838641403_5158262925496257164_n1.jpg

Хотын дарга Х.Нямбаатар шинэ цэвэрлэх байгууламжтай холбоотой асуудлаар тайлбар хийж, зарим хүмүүст хариу өглөө. Тэрбээр цахим хуудаснаа "Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад удахгүй орно. Гэсэн хэдий ч лагийн үнэр арилахгүй. Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр баригдаж байгаа саарал ус дахин боловсруулах үйлдвэрт технологийн ус нийлүүлж чадахгүй. Учир нь хүнсний, арьс ширний, ноос ноолуурын гм үйлдвэрүүд, эмнэлгүүд урьдчилан цэвэрлэх байгууламж барихгүйгээр одоогийн байгаагаараа хаягдлаа нийлүүлсээр бх тохиолдолд шинэ цэвэрлэх технологид нийцсэн саарал ус "МСS"-ийн үйлдвэрт нийлүүлж чадахгүй уг үйлдвэр ажиллахгүй.

Хоёрт, лаг хатаах, шатаах үйлдвэр Монгол Улсад нэг ч ширхэг бхгүй. УБ, 21 аймаг, томоохон суурин газрын цэвэрлэхүүд бүгд лагаа байгальд хатаагаад булж бгаа. Бас туулын бохирдол арилахгүй. Туул гол зарим газраа 1-1.50 см лаг хагшаасдаа баригдсан. Асар зардал гаргаж лаг хагшаасыг цэвэрлэж сэргэнэ. Бас үйлдвэрүүд урьдчилсэн цэвэрлэх барихгүйгээр хэзээ ч асуудал шийдэгдэхгүй.

Улаанбаатар төр, хувийн хэвшлийн түншлэлээр лаг хатаах шатаах үйлдвэрийн тендер удахгүй зарлана. Ардчилал ярьдаг намчин, нэг хорооноос сонгогдож үзээгүй, биеэ үнэлж жиргэдэг нэг өвгөн шинэ цэвэрлэх манай намын гавьяа гээд жиргэхээр нь бичлээ. Ийм биеэ үнэлэгч өвгөд бас манай дарга нараас зардал авч амьдарна. Долооно. Гадаадад зугаална. Харахаар өрөвдөөд бдагийн зайлуул. Ихэвчлэн дурсамжаараа амьдарна. Мэдэмхийрнэ. Бурхан өршөөг тэднийг" гэжээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ш
    Шудрага,үнэн,ариун

    Нам хэмээх нийгэм,улс төрийн түүхэн үзэгдэл хүчээ авч хүн төрөлхтний хувь заяаг атгаж ирсэн сүүлийн 100 гаруйхан жилд Эдээр засаглах хэмээх эгэлгүй мунхаглалд улам эргүүтээд одоо хүн төрөлхтөн өөрөө мөхөх,бүр амьдрал хэмээх гайхамшигт Оршихуйг энэ дэлхий дээр мөхөөх хүртэл сөрөг үр дагаварт хүргэх нь ЭЭ!!!!!!!!!.Иймд эхлээд " намгүй нийгмийн загвар"-т шилжээд,улмаар Эдээр засаглах,эдийн эрх ноёрхсон тогтолцооноос татгалзах замаар Оюунаар засаглах,хүний эрх ,ёс зүйт,хамтын хариуцлагат,Эв хамтач Төр-нийХэмийн тогтолцоонд шилжиж мөхөх,сүйрэх аюулаас өөрсдийгөө аварцгаая аа !!!!!!!!

  • Ө
    Өвшөн

    Хэдэн өвгөд Нямбаатарыг энэ зэрэгт хүргэсэн. Дайнд ялалт байгуулж эх орноо хамгаалсан хэдхэн ахмад Түрүүний бөөсийг шагайны бөөс болгож чадна.

  • З
    Зочин

    Чи ардын нам намын жирийн гишүүдийн буянд өдий зэрэгтэй яваа шүү танай үеэл луйварчин данх оюук бас нам намын жирийн гишүүдийг үгүйсгэж энэ намыг нам биш болгосон харин та 2 г бурхан өршөөг багахан зовоосой