“Хагас коксон нүүрсний угаарын хий 24.5 хувиар, тоосонцор нь сайжруулсан түлшнийхээс 68 хувиар бага гарсан“

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/10/375769072_839980624095785_3221475005836770163_n.jpg

Энэ сарын 15-наас эхлэн галлагааны улиралд хагас коксон нүүрс хэрэглэхээр болсон тухай өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл НЗД-ын Агаар, орчны бохирдол хариуцсан орлогч А.Амартүвшин мэдээлэл хийлээ. Тодруулбал, "Энэ өвөл хагас коксон нүүрсийг өргөнөөр хэрэглэнэ. Угаарын хий 24.5 хувиар, уушгинд шүүгдэхгүйгээр цус руу ордог тоосонцор нь сайжруулсан түлшнийхээс 68 хувиар буурсан. Хагас кокс руу шилжсэнээр агаарын бохирдол 45-50 хувиар буурна" гэлээ.

Мөн тэрбээр "Газан хэрэглээнд шилжсэн айлуудад 900 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлнэ. Газ руу шилжсэнээр Гандан, Зурагт, Баянхошууны агаарын бохирдол бүрэн арилна" гэв.