“Цемент шохой“ ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттүвшинг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:2025/09/battuvshin.png

"Цемент шохой" ХХК-ийн ТУЗ-өөс тогтоол гарчээ. Тодруулбал, тус компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Баттүвшинг албан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, ХАБЭА-н горимыг удаа дараа зөрчсөн үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн байна. Улмаар өнөөдөр буюу есдүгээр сарын 9-ний дотор Ажил хүлээлцүүлэх ажлыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулахыг Ажлын хэсэгт даалгажээ.

Сануулахад, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт өмнө нь хэвлэлд мэдээлэл хийхдээ "Хөтөлийн "Цемент шохой" ХХК нь сүүлийн хоёр жил дараалан аудитаас сөрөг дүгнэлт авсан. Мөн нэг тонн цемент үйлдвэрлэхээ бүрдээ алдагдалтай ажиллаж, одоо үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон" гэж мэдэгдэж байсан юм.

Тэгвэл ийнхүү Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Баттүвшинг ажлаас нь чөлөөлж, оронд нь Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ерөнхий инженер Т.Алтанхуягийг томилсон байна.

legacy:2025/09/544908365_31217991327845495_4622583162562340118_n.jpg
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Shn baylaaj hudlaa haldaall bolood hariutslagabyi ch baihgui

  • Б
    Бас нэг хүний албан тушаалын шахааны хүн

    Цагаан гартан цагаан захтанг цемент үүрүүлээд амьдрал үзүүлэх хэрэгтэй Мөнгө ямар их хүч хөдөлмөрөөр олддогыг яс маханд нь шингэтэл ойлгуулах хэрэгтэй Зүгээр толгойг нь илээд өнгөрнө гэж байх ёсгүй

  • З
    Зочин

    2 жил ажлын үр дүн нь муу гараад бхад хариуцлага тооцохгүй байгаал байдагийм жу тэшээд ажлаас халаад болчихдогийм уу үнэхээр монголд хариуцлагын тогтолцоо гэдэгийг устгасанаас болж эдийн засаг муудаж авилгачид бүр гаарлаа ш дээ МАН энэнд буруутай