ХӨВСГӨЛ: Тарваган тахлын улмаас тусгаарлалтад байгаа 42 хүний шинжилгээний хариу удахгүй гарна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/09/tavji.png

Энэ сарын 3-нд Хөвсгөл аймагт тарваган тахлын батлагдсан тохиолдол илэрч, улмаар аймгаас гарах хөдөлгөөнийг хязгаарлан сургууль, цэцэрлэгийн хичээлийг цахим хэлбэрт шилжүүлсэн билээ. Өчигдөр Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллээр, нийт гурван тохиолдол батлагдсаны нэг нь нас барсан бөгөөд нэгдүгээр хавьтлын 96 хүн тусгаарлалтад байгаа юм.

Тэгвэл Хөвсгөл аймгийн ЗДТГ-аас өнөөдөр 12.00 цагийн байдлаар шинэ тохиолдол бүртгэгдээгүй гэлээ. Мөн тусгаарлалтад байгаа 42 иргэний шинжилгээний хариу удахгүй гарах тул шуурхай мэдээллийг та бүхэнд цаг алдалгүй хүргэх болно гэж мэдэгдлээ.