“Эрчист Монгол”-ын захирал Г.Амартүвшин Ерөнхий сайдыг ПОПОРЛОО гэж шүүмжиллээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
90
legacy:2025/09/542674490_1052120296814243_650323156482128301_n.jpg

Төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын шинэчлэлийн хүрээнд ТӨК-ийн захирлуудын цалинг сайд нарын түвшинд буюу 3-5 сая төгрөг болгож бууруулна гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн наймдугаар сард Засгийн газрын хуралдааны үеэр мэдэгдсэн байдаг. Мөн ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл ч үүнийг баталж "Компани нь өндөр алдагдалтай ажиллаж байхад, захирал нь 30 сая төгрөгийн цалин аваад байж болохгүй. Тиймээс Ерөнхий сайдын хэлсэнчлэн, цалинг нь сайд нар түвшинд хүртэл бууруулах бодлого баримтална" гэж мэдэгдсэн.

Тэгвэл өнөөдөр эрчим хүчний салбар дахь ТӨК-иудын нэгдэл болсон "Эрчист Монгол"-ын Гүйцэтгэх захирал Г.Амартүвшин улс төрийн шинжтэй нэгэн чухал байр суурийг илэрхийллээ. Тэрбээр "ТӨК-ийн захирлуудын цалинг 3 сая болгож бууруулна гэж ПОПОРЧ болохгүй. Захирлуудын цалинг 3 сая болговол ХУЛГАЙ дийлдэхгүй. Тэр ч бүү хэл 3 сая төгрөгөөр ажиллах шинжээч ч олдохгүй" гэсэн юм.

Өөрөөр хэлбэл тэрбээр Ерөнхий сайдынхаа шийдвэрийг дэмжихгүй, эсэргүүцсэн байр суурь илэрхийллээ. Үүнээс харахад, ТӨК-ийн захирлуудын цалинг бууруулж, сайд нарын түвшинд хүргэх ажил бодит байдал дээр хэрэгжихгүй байх магадлал өндөр байна.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    И

    Төрийн бодлогын эсрэг төрийн албан хаагч байх эрхгүй

  • Д
    Доржаа

    За Зандка ерөнхий сайдаа маш зөв шүү. Наад муу төрийн компанийн луйьарчин захирал нэртэй нам дагасан суганы үс царайлсан псдаануудынхаа цалинг зүгээр л 3 сая болгочих. Маш зөв. Захирал хийх хүн зөндөө олдоно. Би ч бас захирал хиймээр байна.

  • Э
    Эх орондоол баймаар бна

    Цалингын тоондоо байгаа юм биш шүү. Бодит байдал дээр сардаа 2000$ той тэнцэх хэмжээний цалин дундажаар авдаг болчихвол бүх монголчууд эх нутагтаа ажилладаг болчихно . Та нар томчууд нь багахаан хулгай хийгээд л чадвал . Түмэн олон чинь энийг л хүсэж байгаашдээ жинхэнээсээ новшнуудаа

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol

  • Z
    Zochin

    Erchist mongol tatan buulga... салбарийн ЯАМ....ТӨРИЙН ӨМЧИЙН агэюөнтлаг нь байхад ийм завсрын бүтэц хэрэггүй

  • З
    Зочин

    Эрчим кампанийг татанбуулгах хэрэгтэй шүү дээ

  • З
    Зочин

    Амартүвшинг

  • З
    Зочин

    хулгай хийх боломж, нөхцлийг нь хуулиар хааж болно шүү дээ. цалин нь 3 ч ЗО сая байсан ч хулгайгаа хийсээр байгаа шүү дээ. гаарсан нэгийг нь хууль шийтгэдэг юм байгаа биз дээ, энэ хулнайчын өөрийн нь цалин багасчих гээд сандарч байгааг нь

  • З
    Зочин

    3 саяар би очиж ажилья...