“Хөгжлийн банкны 170 тэрбумын асуудлыг Ч.Сайханбилэгийн ЗГ-ын тогтоолоос олж мэдсэн“

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:Saihanbileg/Saikhanbileg.jpg

Хөгжлийн банкны гэх тодотголтой 42 хүн, гурван хуулийн этгээдэд холбогдох /ЭХ-ийн 22.1-2/ хэргийн шүүх хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдааны эхэнд Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн асан "Фортуна" Н.Батбаяр нарын хүмүүс тайлбар өгч эхэллээ.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хэлэхдээ "170 тэрбум төгрөгийн асуудлыг Ч.Сайханбилэгийн ЗГ-ын тогтоолоос олж мэдсэн. Ч.Сайханбилэгийн ЗГ 2015 оны 11-р сарын 16-нд хуралдаж "170 тэрбум дээр 41 тэрбумын хүүг нэмж 2016-2019 оны улсын төсвөөс төлнө" гэж тусгасан.

170 тэрбумын асуудал Ж.Эрдэнэбатын ЗГ-ын үед ч шийдэгдээгүй" гэлээ.