Х.Нямбаатар: Намайг хотын даргаар томилогдоход ТҮК-ийнхан давс, бодисоо гараараа цацдаг байсныг болиулж, энэ онд 241 тусгай техникээр шинэчлэл хийлээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 2 мин 28 сек
130
legacy:2025/09/TUK/tukk.png

Улаанбаатар хотын тохижилт, үйлчилгээний салбарт өнөөдрийн байдлаар нийт 3600 гаруй ажилтан, албан хаагч ажиллаж байна. Нийслэлээс Монгол Улсын Засгийн газарт санал оруулж, 2024 оноос “Тохижилт үйлчилгээний ажилтны өдөр”-ийг жил бүрийн есдүгээр сарын 2 дахь баасан гаригт тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтоосон.

Үүний дагуу өнөөдөр “Тохижилт үйлчилгээний ажилтны өдөр” тохиож байна. Нийслэлээс тохижилт, үйлчилгээний салбарт ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудал, цалин урамшууллын асуудалд анхаарч 2006 онд НИТХ-аар баталсан зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний 1 метр квадрат талбайн тариф 50 төгрөг байсныг 2024 онд 70 төгрөг, зам цэвэрлэгээний сарын дундаж давтамж 4-6 байсныг 10-16-д хүргэсэн. Мөн хог тээврийн ажлын санхүүжилтийг гүйцэтгэлээр олгодог болсноор энэ салбарт ажиллаж байгаа хог тээврийн жолооч, ачигч, зам цэвэрлэгээний ажилчдын цалин 2022 онд 1.3 сая байсныг 2024 онд дундаж цалинг 3.5 саяд хүргээд байна.

Хотын дарга Х.Нямбаатар “Өнөөдөр цэвэр цэмцгэр, аюулгүй хотыг бий болгоход гол тулгуур багана нь болдог “Тохижилт үйлчилгээний ажилтны өдөр” тохиож байна. Намайг хотын даргаар томилсон 2023 онд хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээний тусгай зориулалтын машин техникүүдийн хүрэлцээ муу, өвлийн улиралд давс, бодисыг машин дээрээс гараар цацах, явган замын цас, мөсийг гараар болон цохиураар цохих, шүүрдэж цэвэрлэх зэрэг нь хэвийн үзэгдэл байсан. Энэ нь байж болох хэвийн үзэгдэл мэт ухралт, хоцрогдол байсан. Энэ хэвийн бус нөхцөл байдал, хандлагыг халах, гар ажиллагааг багасгаж, орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр парк шинэчлэл хийх ажлыг эхлүүлж, 2023 онд нийт 87 машин техник, 2025 онд 241 тусгай зориулалтын машин техникийн худалдан авалтыг хийгээд байна. Эдгээр машин техникийг 5 жилийн хугацаатай, урьдчилгаагүй, хүүгүй лизингээр гүйцэтгэгч байгууллагуудад гэрээлж өгснөөр санхүүгийн хүндрэлгүйгээр парк шинэчлэлээ хийх, цаашлаад сар бүрийн ашиглалтын төлбөрөөс сан үүсгэж парк шинэчлэлийг тогтмол тасралтгүй хийх боломжийг бүрдүүлсэн. Үүрийн гэгээнээс, үдшийн бүрий хүртэл хотоо цэвэр, тухтай байлгахын төлөө цаг наргүй хөдөлмөрлөж, Хүйтэн жавар, халуун нар, бороо, цастай нүүр тулан ажиллаж буй тохижилт үйлчилгээний ажилчдын хичээл зүтгэлийг үнэлж баршгүй” гэв.

Түүнчлэн хот нийтийн аж ахуйн салбарт ажиллаж буй 100 ажилтан, албан хаагчдын хүүхдийг Герман улсад суралцуулахаар сургалтад хамруулж буй. Хот нийтийн аж ахуйн салбарын чиг үүргийг дүүргүүдэд шилжүүлэх ажлыг эхлүүлж хог тээвэр, зам цэвэрлэгээ, ногоон байгууламж, гэрэлтүүлэг гэх мэт ажлын чиг үүргийг дүүргүүдэд шилжүүлэн ажиллах нөхцөлийг бүрдүүлж байна.

Хот тохижилтын салбарт цаашид авч хэрэгжүүлэх ажлууд:

Хууль зүйн орчныг сайжруулах, Хог хаягдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах,

Хог хаягдлыг боловсруулах үйлдвэрүүдийг бодлогоор дэмжих, татварын хөнгөлөлтөд хамруулах,

Хог хаягдал шатааж эрчим хүч гаргаж авах үйлдвэрүүдийг дэмжиж ажиллах,

Хог хаягдал тээвэр, зам талбайн цэвэрлэгээний ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшилд шилжүүлэх ажлыг үргэлжлүүлэх, хог тээврийн үйлчилгээг хорооны засаг дарга нартай гэрээлж хариуцуулах,

Хог тээвэр, зам цэвэрлэгээний ажлыг орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр хийж гүйцэтгэх, шөнийн цагийн хуваарьт шилжүүлэх, хог хаягдлыг ангилан ялгах чиглэлд анхаарах,

Хот тохижилтын салбарт ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдэхэд анхаарч ажиллах юм.

Хуваалцах:130

СЭТГЭГДЭЛ (13)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Үйлчилгээний ажилчдын цалингийн өсөлт үнэхээрийн хоцрогдолтой явж байна даа, 2006 1м² талбайн хөлс 50₮ байгаад цэвэрлэгээний давтамж 4-6 байсан бол 2024 онд цэвэрлэгээний давтамж нь 10-16 болоход дөнгөж 70₮ болсон нь дэндүү бага байна шүү ,ачаа 4 дахин нэмэгдсэн байхад дөнгөж 20хон ₮ нэмэгджээ,зүй нь 150-200₮ болгох ёстой байхгүй юу!!!

  • З
    Зочин

    🤣🤣🤣🤣🤣🤣

  • З
    Зочин

    Сайн ажиллаж бн ААг удирдах хүн өөр бг амжилт хүсье

  • З
    Зочин

    Үнэхээр л хогийн машиныхаа ард суучихаад гараараа цацаад явж байсан даа.

  • Z
    Zochin

    Harin tiim yum shig ee! Bi ene huniig ch namyg ni ch demjdeggui! Harin ajlaa yag hiigeed yawaad vaigaag ni bol demjdeg! Mundag!

  • З
    Зочин

    ER MANAIHAN URD NI HULGAI HIIDEG DARGA NARAA SANAAD BNA DAA ENE NYAMBAATAR SAIN AJILLAJ BAIGAA SHUU ENE SETGEDEL BAIGAA NOHDIIN TSARAIG HARAH UYMSAN HOGIIN NOVSHUUD BAIGAA DAA

  • З
    Зочин

    Хуцаарай новшоо ажлаа өг

  • И
    иргэн.

    Иргэд татвар төлж байгаа болохоор мөнгө юунд хэрхэн зарцуулагдсан вэ гэж хардах, шаардах эрхтэй. Харж байхад зарцуулагдах шаардлагагүй зүйлд массаар нь их мөнгө зарцуулж байна. Уур хүрч байгаа ш дээ.

  • З
    Зочин

    Энэ поп хэзэээ солигдох бол

  • У
    Учиг

    Шаагаа л...цас орхоор юугаар цацахыг чинь л харий

  • З
    Зочин

    Цалин авч бгаа бол ажил хийх үүрэгтэй л дээ нянбаа нээх өөрийгөө дөвийлгөж сурталчилгаа хийж ажилдагаа боль

  • И
    Иргэн

    Нямбаатар браво.

  • З
    Зочин

    Чи хийнэ л гэж хотын дарга болсон тэгээд битгий би би гээд бай хийх ёстойгоо л хийж байна