Л.Алтанцэцэг дэлхийн рингнээс дараалан медаль хүртсэн Монголын анхны боксчин эмэгтэй болон түүх бүтээлээ

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
10
legacy:2025/09/batlut/546558654_1086022520400455_2845205103141802826_n.jpg

Ливерпүүл хотноо болж буй Боксын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 48 кг жингийн хагас шигшээ тулаанд 2023 ДАШТ-ий мөнгөн медальт, ОБЕГ харъяа Аврагч спорт хорооны тамирчин Л.Алтанцэцэг Энэтхэгийн тамирчин Минакшитай тулалдаж ялагдал хүлээж 2025 оны Боксын ДАШТ-ээс хүрэл медалийн эзэн боллоо.

ОУХМ Л.Алтанцэцэг дэлхийн рингнээс дараалан медаль хүртэж буй Монголын анхны эмэгтэй боксчин болж, түүх бүтээлээ.