Чөлөөт бөхийн ДАШТ: Гавьяат тамирчин Т.Тулга мөнгөн медаль атгаж, АЛТАН МЕДАЛИЙН төлөө барилдах эрхтэй боллоо

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
60
legacy:2025/09/batlut/546190391_1220255500135598_9098712801229346491_n.jpg

Хорватын нийслэл Загреб хотноо чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.

Эрэгтэйчүүдийн 70 кгд хүч үзэж буй “Осло-2021” ДАШТ-ий хүрэл, “Ханжоу-2022” Азийн наадмын аварга, Ази тивийн хошой мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Т.Тулга хагас шигшээд дэлхийн болон шар тивийн аварга Казахстаны Нуркожа Кайпановтай барилдаж 5:2-оор ялж дэлхийн аваргын финалд шалгарлаа.

Маргааш алтан медалийн төлөө “Тирана-2024” ДАШТ- ий мөнгөн медальт, “Бишкек-2024” Ази тивийн аваргын мөнгөн медальт, Японы бөх Аояги Ёшиносүкэтэй хүч үзнэ.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Бямбахүү

    Амжилт мундаг шүү мөнгө авнаа

  • З
    Зочин

    Манай эх орон хүрэл, мөнгийн эх орон билээ. Зүгээр зогсож цаг нөхцөөх гэж үндсэн мэхээр алтан медалиас дандаа мултарна

  • З
    Зочин

    50 жилийн дараа эрэгтэй чөлөөтийн дэлхийн аварга төрөх болноо.

  • Ё
    Ёндонжамц

    Тулга ч ёстой класик тамирчин юмаа тэр өдрийн тэнгэр ивээвэл ч цэнхэр тивийн магнай нь байх бүрэн боломж байна даа амжилт хүсье

  • М
    Монгол ах

    Уухай!

  • S
    Suuri

    Уухай амжилт