Д.Амарбаясгалан: Намын даргад өрсөлдөх шийдвэр, итгэл үнэмшил минь улам бүр асаж байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
legacy:2025/09/damaraa.jpg

Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшихээ мэдэгдсэн. Үүнээс хойш түүний талаар цацагдсан зарим мэдээлэлд тэрбээр тайлбар хийлээ. Тодруулбал,

МАН-ын даргад өрсөлдөх мэдэгдэл зарим нэг хүнийг ихэд уурлуулав бололтой. Д.Амарбаясгаланг "Женко"-той холбох, нүүрсээр харлуулан будах төлбөрт даалгавартай сошиал армиуд өдөр шөнө, өглөө оройгүй гүтгэж, элдэв эвлүүлэг, зохиолоор дайрч байна.

НАМАЙГ ХОЛБОЖ БИЧҮҮЛЖ БАЙГАА НӨХӨД ЭСРЭГЭЭРЭЭ ӨӨРСДӨӨ ТҮҮНТЭЙ ХАМТАРЧ, ЮУ ЮУ ХИЙЖ БАЙСНЫГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН МАРТААГҮЙ.

Харин бид энэ хүний эсрэг сөрөн зогсож, түүний хууль бус үйлдлүүдийг таслан зогсоож, намаа татан буулгах хэмжээний асуудлыг даван гарч байсныг журмын олон нөхөд минь мэдэх буй за.

МАН-ын асуудал бол Монголын зовлон биш. Улс төрийн намын асуудал. Намын даргын асуудлыг нам дотроо ярьж болохгүй юу, нөхөд өө. Манай нам бас ч гэж дотроо өрсөлддөг, асуудлаа ярьж чаддаг нам байсныг сануулах илүүц биз.

Гаргасан шийдвэр, итгэл үнэмшил минь улам бүр асаж байна. Олон жил зүтгэсэн намынхаа ЕНБД-ын хариуцлагатай ажлыг хийж, шинэ үеийн дэвшилтэт үзэл баримтлал, арга барилтай нам болгохын төлөө зүтгэж ирснийхээ хувьд МАН маань уруудан доройтож байгааг хараад зүгээр суух эрх надад байхгүй. Би МАН-ын даргад өрсөлдөнө" гэжээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Амарбаясгалан нь дээр дээ. Муу муухай гэвэл бүгд муухай. Муухай дундаас шинэ цаг нь дээр

  • Х
    Ха ха ха

    Их хурлын даргад дорвитой хийх ажил, асуудлыг шийдвэрлэх, хор найруулах г.м ажил байхгүй бүгдэд мартагдсан албан тушаал. Амарбаясгалан мэдрээд зугтаж байна

  • З
    Зочин

    BOOW LAW XXNO ANUSDI SEXSEER VANXANI DEWSGER BOLI BOOB DOLOON80.955877

  • З
    Зочин

    MASH ZUV. ZORIGTOI TUUSHTAI ORSOLD. ZANDKA XOOSON TOLGOI OGTSROX XEREGTEI. 100 XONOGT UY CH XIISENGUI. GEXDEE NYAMBAATARIIG SOLIJ BAIJ ARD TUMEN DEMJINE GEDGIIG SANAX XEREGTEI. OUYERDENIIG DAXIN DEVSHUULJ XEREGGUI. TEGJ BAIJ OOROO SHINECHLEL XIIX XEREGTEI.