УИХ-ын намрын ээлжит чуулган 10.00 цагаас нээлтээ хийнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/09/chuulganUIH/neelt.png

2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүн байгуулагдсан 126 гишүүнтэй парламентын хоёр дахь намрын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийх гэж байна. Өмнөх жилүүдэд аравдугаар сарын 1-нд нээлтээ хийдэг байсан бол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт орж, ирэх оны төсөв хэлэлцэх үе шат өөрчлөгдсөнтэй холбогдуулан ийнхүү есдүгээр сарын 15-ны өдөр нээлтээ хийж байгаа юм.

Өнөөдрийн тухайд, 10.00 цагаас нээлтийн үйл ажиллагаа болно. Харин 11.00 цагаас УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдах бол 14.00 цагаас чуулганы хуралдаан эхэлж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж эхлэх товтой байна.