Э.Болормаа: Миний бие “Намайг эргүүлэн татвал МАН-ыг самарна“ гэж хэлээгүй. Намын эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх худал мэдээлэл цацагдаж байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
70
legacy:2025/09/bolormaagishuun/boloroo.png

УИХ-ын гишүүн Э.Болормаа "Намайг эргүүлэн татвал МАН-ыг самарна" гэж хэлсэн тухай мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн. Тэгвэл энэ тухай УИХ-ын гишүүн Э.Болормаа тайлбар хийжээ. Тэрбээр,

"Сүүлийн өдрүүдэд Монгол Ардын Намын удирдлагын сонгууль болох гэж байгаатай холбогдуулан намын эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх хуурамч, ташаа мэдээлэл ихээр түгэж байна.

Миний бие цахим орчинд гарч буй доорх агуулгатай холбоотой ямар ч үг хэлээгүй, байр суурь илэрхийлээгүй гэдгээ албан ёсоор мэдэгдье. Өнгө өнгийн постер бэлтгэн, хэлээгүй үгийг минь хэлсэн мэтээр түгээж буй нэр бүхий хүмүүс энэ үйлдлээ нэн даруй зогсоохыг анхааруулж байна" гэжээ.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • O
    Oyun

    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.

  • Н
    Нам

    Самарч байх нь зөв болно шүү...

  • З
    Зочин

    Согтуу балай авгай

  • З
    Зочин

    Ийм гоё, алуулсан ч нууцаа алдахгүй, а гэгч шоронд орохдоо бүгдийг нь авч орно гэсэн чинь оготны хамраас ч цус гаргаагүй.

  • З
    Зочин

    Самраач

  • Г
    Гостуу

    Согтуу байсан болоод хамаагүй аваад хаяцан байлээ, сөү сорри!

  • З
    Зочин

    Согтуу байсан тэнь үнэн үү