ЗГ: Эрүүл мэндийн даатгалын сангийн нөхцөл байдлын талаар хэлэлцэнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/06/zasagSHINE/01.png

Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Тодруулбал,

-“Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар тогтоолын хавсралт/

-“Хэлэлцээр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Саудын Арабын Хаант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр/

-“Журам, аргачлал батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Хүн амын бие бялдрын сорилын үзүүлэлт, түвшин тогтоох, үр дүнг тооцох журам, аргачлал/

-“Ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-“Хөрөнгө гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Улсын драмын эрдмийн театрын дээврийн их засвар/

-“Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийн ажиллах журам, Виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх журам/

-Эрүүл мэндийн даатгалын сангийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулгыг сонсож хэлэлцэхээр болсон байна.