Төрийн ордонд УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өрөөнд АТГ-аас нэгжлэг хийсэн гэх асуудлаар АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авлаа

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
60
legacy:2025/10/e.webp

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2026 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж буй. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Жаргалан нэгэн НОЦТОЙ мэдэгдэл хийж гурав хоногийн завсарлага авах хүсэлт гаргалаа. Тодруулбал,

Өнөөдөр /09.19/ 15.30 цагийн үед АТГ-ын мөрдөгчид Төрийн ордонд орж ирж УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өрөөнд бичлэг хийн, гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэв.

УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан, парламентын дархлааг сулруулсан, засаглал хоорондын хяналт тэнцлийг үгүй хийсэн, УИХ-ын байр, Төрийн ордонд гүйцэтгэх ажиллагаа явуулсан НОЦТОЙ асуудал гарсан учир төсвийн тухай хуулийн хэлэлцүүлэгт авсан завсарлагыг 3 хоног сунгах хүсэлт гаргалаа.

Улмаар УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа хүсэлтийг хүлээн авч, гурав хоногийн завсарлага өгсөн байна.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Сү.Батболд тэргүүтэй хулгайчуудаа эхлээд шалгаач.төрөөс төрсөн тэрбумтан газрын наймаачдаа шалгаач.ёрөнхийлөгчөөр МАН-ы ямарч хулгайчыг ард түмэн гаргахгүй.бүү горьд.

  • З
    Зочин

    Эх орноо гадныхантай нийлж сүйтгэн буй Хулгайч нарыгаа эхлэн Эрэмблэн шалгаачээ?Гишүүн Ганбааг шалгадаг шиг ээ Оюутолгой ,5Толгой ,ТЗ, Алт,Нүүрс гээд мөн ч Том Монголын эрх ашиг хохироосон хэргүүд хөглөрч бна бус уу?!

  • У
    Уншигч

    Гишүүн хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг хүндэтгэн үзэж, үүргээ хэрэгжүүлээгүй нь ийм байдалд хүргэсэн юм биш үү. Улс оронд сүүлийн үед үүсээд байгаа эдийн засаг, улс төр, нууцтай холбоотой асуудлууд УИХ, Засгийн газар түүний гишүүн гэдгээр гэдгээр халхавчлан хэргийг хэрэгсэхгүй болгох, зугтах, мэдүүлэг өгөхгүй байх зэрэг үзэгдлүүд ихээр бичигдэх, гарч байгаа мэдээлэл элбэгшлээ. Үүнийг нэг мөр болгон үндсэн хууль болон бусад эрхийн актуудад тодорхой болгон шийдвэрлэх хэрэгтэй байна. Энэ нь хүний эрх эрх чөлөө энэ улсын иргэн бүрт адил бусаар үйлчилэхэд хүргэжээ. Энэ нь энэ орны нэн даруй шийдвэрлэх асуудал мөн гэж иргэний хувьд үзэж байна

  • З
    Зочин

    aav shigee hulgaichyg hamgaalj bgaamuu

  • З
    Зочин

    ANUSDI BOOW XXI VANXANDI AL SEXSEER80.955877

  • З
    Зочин

    AH nam bol jenko um