Хоёр настай хүүхдийг хайх эрлийн ажиллагааг гурав дахь үе шат руу шилжүүллээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 10 сек
40
legacy:2025/09/huvsgul/10.jpg

Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт хоёр настай хүүхэд сураггүй алга болсны улмаас дөрөв хоногийн турш эрэн хайх ажиллагааг явуулж байна.

Эрлийн ажиллагаанд Хөвсгөл, Орхон, Булган, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Агаараас эрэн хайх 111 дүгээр анги, Үндэсний аврах бригад, Цагдаагийн байгууллагын алба хаагчид, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай салбар, Хилийн цэргийн 0257 дугаар анги, Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар анги, аймгийн Прокурорын газар,

УИХ-ын гишүүн Х.Баттулга ажлын алба, Эрдмийн далай, Титэм ЕБС, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Нэгдсэн эмнэлэг, Мал эмнэлэгийн газар, Зооноз, Хөвсгөл Тайга мото спортын хороо, Од хүүхдийн дэлгүүр, Шинэ Мөрөн ХҮТ, Дэлгэрмөрөн сум дундын ойн анги, Хөвсгөлийн өнгө цахим ТВ, Аймгийн Тогоочдын холбоо, Их-Уул, Тариалан, Шинэ-Идэр, Төмөрбулаг, сумын ЗДТГ-ын, Тариалан сумын ЕБС, Эрүүл мэндийн төв, Соёлын төв, багийн иргэдэд, Алтан хачир ХХК, Гуамөрөн эмнэлэг, Тариалан болон Мөрөн, Түнэл сумын сайн дурын иргэд, Ар гэрийн хүмүүс, Орхон аймгийн сайн дурын иргэд, Дорнод, Хэнтий, Өмнөговь, Дархан-Уул аймгууд, Улаанбаатар хотын сайн дурын иргэд оролцож байна.

Эрлийн ажиллагааг гурван үе шаттай зохион байгуулж байгаа бөгөөд эхний хоёр үе шатны эрэл дуусаж, гуравдугаар шатны ажиллагааг эхлүүлээд байна.

Гуравдугаар шатны ажиллагаанд эрлийн бүрэлдэхүүн 3 бүлэг болон хуваагдаж явганаар болон мориор самналтуудыг хийж байна гэж эрлийн Шуурхай штабаас мэдээллээ.

legacy:2025/09/huvsgul/11.jpg legacy:2025/09/huvsgul/12.jpg
Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • У
    Уншигч

    Жолооч нараа би та нарт өөрийн саналаа хэлье одоо хүн бүр л фс би чат твитерттэй болсон цаг үед амьдарч бна фс-дээр гадаадынхан аялал шөнө хонохдоо машиндаа байрлуулсан хөдөлгөөн мэдэрдэг камерийн бичлэгээ тавьсан байдаг иймд жолооч та ч гэсэн машиндаа урд салхины шил толныхаа хажууд хөдөлгөөн мэдэрдэг камер байрлуулаа хүний амьдралд сайн муу аливаа зүйл тохиолдсон үед камерийн бичлэгээ харна

  • З
    Зочин

    1993 оны 4 дүгээр сарын 23-нд Завхан аймгийн нутаг дахь марз ууланд унасан онгоцыг 15 хоног хайж 5-р сөрын 8-нд арай хийж олсон. Гэтэл өнөөдөр тэнтэр тунтар явдаг 2-хон настай хүүг 400-500 хүн хайгаад олдоггүй. Иймээс наад эцэг эх хоёрорс яг үнэн мэдээллийг ав.түүний дараа учир нь олдоно.

  • З
    Зочин

    80.955877ANUSDI AL SEXSEER BOOB XXI DOLOON 80.955877SEKSEER VANXANDI XUCHINDI

  • Л
    Л.Цэнгэл.

    Хоёр настай хүүхэд хаана байж байгаад өдөр шөнө нийн алинд нь алга болоод эрэл сурал хийгээд байна. Ээж аав нь одоо хаана байна. Яг алга болсон шалтгааныг л олох хэрэгтэй байна.