SOCIALPOP: УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан эрх зүйч мэргэжлээр сурч эхэлжээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 29 сек
70
legacy:2025/09/bayasaa.jpg

Ардчилсан намын даргын сунгааны үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан "Би боловсролгүй" гэх нийтлэл бичсэн нь олон нийтийн шүүмжлэлийг багагүй дагуулсан. Тэгвэл тэрбээр эрх зүйч мэргэжлээр сурч эхэлсэн талаараа цахим хуудаснаа мэдэгдлээ.

Тэрбээр "2025-2026 оны хичээлийн шинэ жил эхэлсэн тул үүнийг бичиж байна. Мань чинь оюутан болсон, эрхзүйгээр сурч байгаа гэдгээ хэлмээр санагдаад…

Миний хувьд Монгол Улсад бараг ганцаараа дипломгүй тул хамгийн жигшмээр этгээдээр тодроод сар ч болоогүй байна. АН-ын даргад нэр дэвшихээ зарласантай энэ дуулиан холбоотойг та бүхэн мэднэ. “Би боловсролгүй” гэдэг нийтлэл маань шуугиан дэгдээсэнд уучлал хүсье. Гэхдээ би үнэнээ л хэлсэн. Ер нь үнэнээ хэлчихвэл амар байдаг. Тухайн бичвэрийн дараа надад дургүй сэтгүүлч, сэтгүүлч бус хэдэн бүсгүй “Боловсрол хэрэггүй" гэж хэллээ. "Боловсролгүй юм байж долоон буудалд очиж нохойн хоол зар. Өндөр боловсролтой хүмүүс хэрэггүй” гэцгээсэн. Бас “Арчаагүй ядуу зүдүү амьдрал туулснаа бүү гайхуул” гэсэн. Мөн намайг дэмждэг хэсэг ”Диплом хэрэггүй. Боловсролтойнууд нь улсаа зарж идсэн” гэв. Уг нь “Би боловсролгүй” нийтлэлдээ “Боловсрол хэрэггүй” гэж бичээгүй. Харин “Боловсрол эзэмшээгүйд аав ээжийн минь буруу байхгүй. Миний л арчаагүйнх. Намайг уучлаарай” гэсэн юм. Энийг тэд улс төрийн зорилгоор гуйвуулсан. За энэ ч яах вэ.

Уг нийтлэлд "Би суралцсаар байгаа" гэснийг хэн ч тоогоогүй. Харин одоо залуус, дүү нартаа хандаж хэлэхэд “Сурах ёстой шүү. Диплом хэрэгтэй. Насны залууд сур, боловсор” гэж хэлье. Бас өөрөөрөө үлгэр болгон "Сурахад оройтдоггүй" хэмээгээд 50 насныхаа босгон дээр сурч буйгаа зарлаж байна. Залуус аа, дүү нар аа. Сурлагаараа уралдах уу. Хичээлээ таслахгүй шүү. Хэдхэн жилийн дараа дипломоо гардахдаа дүнгээ ил тавьцгаах уу. Би зөвхөн эрх зүйн чиглэлээр биш бас өөр нэг чиглэлээр сурч байгаа шүү. Ингээд сурч мэдэхийн төлөө урагшаа. Гэхдээ өрсөлдөөнтэй шүү" гэжээ.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Засс

    Хуульч болоод цаазын ял өгөх үедээ тэтгэвэрт суух цаг нь ирчих байхдаа. Хүн цаазлах хоббитой хүний

  • З
    Зочин

    Бас нэг чуулгандаа суудаггүй тэнэмэл гарч дээ

  • Х
    Ха ха ха

    Чи өөрөө бахархаж болно. Битгий ард түмний нэр барьж ярь.

  • Z
    Zochin

    Хэдийдээ сураад, хэдийдээ хууль муулиа боловсруулж батлуулаад, хэдийдээ ар гэрийнхээ ажлыг амжуулах юм бол доо зайлуул. Залуу хүн бол ч одоо дүүрч гэхсэн. Өдий насанд ч хэцүү дээ хөөрхий. Багш нар нь хамаг юмыг нь бичээд өгчихдөг юм гээ биз дээ. Хахаха. Сурсан гэж диплом л авах юм биз дээ чааваас. УИХ-ын танхим нэг ийм л дадлагын газар болчихоод бгаа юм даа. Харамсалтай. Яаж ч олигтой хууль батлагдах вэ дээ ийм байхад.

  • З
    Зочин

    Yamar ch bolovsrolgui dunguj Odoo tolgoigoo tseneglej exelj baigaa ene muuxai xartstai baliar avgaig taxin shutej parliaments oruuldag teneg mulgui orkuud shuu. Iim yum yaj ch bodlogo bolovsruulax uxaan baixgui. Ulsad avch baigaa nereer xyataduudad ugch mongolchuudiig gudamd gargaj baigaa shuu ta nar . Ene avgai zailsan deer

  • Б
    Багш

    Боловсролын талаар асуудал өрнүүлж, өөрийн хандлага, үнэнээ илэрхийлсэн Эрхэм ТАНЫГ талархан дэмжиж, амжилт ерөөе. Тийм ээ!, БОЛОВСРОЛ хамгаас чухал. Гэхдээ улс орон, нийгэм олон түмэн, хүн бүр Боловсрол гэж юу болохыг сайн рйлгож

  • Л
    Л.Цэнгэл.

    Хүн төрөлхтөн амьдралын ухаанд суралцахдаа epтөнцийн хуулиар амьдрахдаа 《диплом》гэдэг зүйлийг мэддэггүй байсан. Бас бичигдээгүй хууль гэж байдаг байсан. Их Монголчуудын эрчүүд хоорондоо эв зүйгээ ололцохдоо буу,хутга сэлэм ямар нэгэн багаж зэвсэг хэрэглэхгүй шууд барилддаг байсан. Үүн шиг дэлхийн шилдэг УИХ ын гишүүн Мөнхбаясгалан минь амьдралын дээд сургуулийг өөрийнхөө ёс суртахуунт хүмүүжлээр даван туулж эр зоригтой мэнгэт Нямдорж тэргүүтэй МАН ын дайснуудтай тэмцэж ирсэн зоригтой царайлаг эмэгтэй . Мөнхбаясгалан чамаар би болон миний Монголын ард түмэн бахархдаг.