Тодорхой үр дүнд хүрээгүй тул хоёр настай хүүхдийг эрэн хайх ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
legacy:2025/09/huvsgul/10.jpg

Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт хоёр настай хүүхдээ машиндаа харгалзах хүнгүй орхисны улмаас сураггүй болж, дөрөв дэх өдрөө эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.

Эрэн хайх ажиллагааг гуравдугаар үе шат руу шилжүүлсэн бөгөөд морьтой болон явганаар самналт хийж эхэлсэн. Тухайлбал, өнөөдөр эрлийн ажиллагааг явганаар 8 км радиус дотор, автомашин болон мотоцикль, морьтойгоор 15-20 км-т зохион байгуулсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй, үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул эрлийн ажиллагааг түр зогсоосон талаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.