Н.Энхбаатар: МАН-ын УЗ-ийн хурал дээр гишүүд ийм зүйлс яриагүй болохыг албан ёсоор мэдэгдье

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
50
legacy:2025/09/391e5c50d93b490093643b2d935ac228.jpg

Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Бага хурлын товоо гаргасан. Тэгвэл Удирдах зөвлөлийн хурлын үеэр Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд хандаж "Та нар намайг хоригдоход юу ч дуугараагүй байх аа. Тэгэхэд би УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхтэй, сонгуулийн уулзалттай явсан. Чи намайг анх М.Энхболд даргатай танилцуулсан. Дараа нь чи урвасан. Ийм байж хэнээс, юунаас дэмжлэг хүсээд байгаа юм бэ" гэж хэлсэн тухай цахим орчинд мэдээлэл гарсаар байгаа юм.

Харин энэ талаар МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар "Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн хурал дээр гишүүдийн хэлээгүйг хэлсэн болгож, мушгин гуйвуулж, утга санааг тэс ондоо болгон өөрчилсөн худал мэдээллийг зохион байгуулалттайгаар түгээж байгаад харамсаж байна. Ийм зүйлс яригдаагүй болохыг албан ёсоор мэдэгдье. Эдгээр цахим хаягнуудаас өмнө ямар мэдээллүүд түгээж спонсордож байсныг нь харахад хэн хийгээд байгаа нь харагдах байх. Нам доторх өрсөлдөөнд нийгмийг татан оролцуулах оролдлого, нэгнийгээ харлуулах санаархал нь эзэндээ амжилт авчрах бус харин сөрөг нөлөөг л авчирна гэдгийг ухаараасай билээ" гэжээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хүрэлсүх ээ түгжилдсэн урвагч даа

  • З
    Зочин

    Чи миний намаас зайл бузар хулгайчаа

  • З
    Зочин

    Намд байх ёс зүйгүй этгээд Нямаагийн энхбаатар гэгчийг шалга их зүйл гарна шоронгийн хоригдол байх хүн

  • З
    Зочин

    Энэ энхбаатар гэж хулгайч луйварчин миатад ажиллаж байхдаа хахууль авч таван богдоос 200 энкантод байр аваад баригдсан гэмт хэрэгтэнг хэн хайцаалаад байдаг юм бэ ардын нам бүгд хулгайч нараа дарга болгосон юм уу

  • З
    Зочин

    Unen geseen