ӨБХ: Эмч, багш нарын цалинг нэмэх асуудлаар ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/09/nominchimegGishuun/nomio2.jpg

Өнөөдөр 13.30 цагаас УИХ-ын Өргөдлийн байнгын хороо хуралдаж хоёр асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайн байнгын хороог өнгөрсөн хаврын чуулганы төгсгөлд сэргээн байгуулсан бөгөөд УИХ-ын гишүүн О.Номинчимэг даргалж буй.

Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар:

-Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцэх /Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлах/

-Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцэх /Эмч, багш нарын цалинг нэмье гэсэн асуудлаар ажлын хэсэг байгуулах/-ээр төлөвлөсөн байна.

Дээрх хоёр өргөдөл нь нийтийн өргөдлийн "d-parliament" цахим системээр 100 мянга болон 33 мянган иргэний санал авснаар ийнхүү УИХ-аар хэлэлцэх боломжтой болсон юм.