АН-ын бүлэг: С.Ганбаатарын өрөөнд гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх асуудлаар Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга Л.Алтангэрэлийг дуудсан боловч ирсэнгүй

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:2025/10/e.webp

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан үргэлжилж байна. Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүн Б.Жаргалангийн мэдэгдсэнчлэн, УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өрөөнд гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх асуудлаар мэдээлэл авахаар Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, бригадын генерал Л.Алтангэрэлийг дуудсан боловч ирээгүй талаар холбогдох эх сурвалж мэдээллээ.

Бүлгийн хуралдаан үргэлжилж буй бөгөөд хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар бид эргэн мэдээлэх болно.