УИХ-ын гишүүн С.Ганбаатарын асуудлаар АН-ын бүлгээс ажлын хэсэг байгууллаа

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:2025/09/Ganbaatar.jpeg

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, зарим шийдвэрүүдийг гаргалаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Ганбаатарын ажлын өрөөнд АТГ-аас гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх асуудлыг хэлэлцээд, есөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан байна.

Мөн үүнээс гадна АН-ын дарга О.Цогтгэрэл "Дав.Цогтбаатар, Н.Алтанхуяг нарыг УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй нь шүүхээр шүүчихсэн. Энэ нь хуулийн мухардалд оруулж байна" гэж байр сууриа илэрхийллээ.