“Монгол хүний санаанд багтамгүй, аймшигт хэргүүд гарч байгаагийн эсрэг бүх салбар хамтран ажиллах хэрэгтэй“

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 26 сек
110
legacy:2025/09/20.png

Ерөнхий сайдын захирамжаар хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны харилцан уялдааг хангах, хууль тогтоолын хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр санал дүгнэлт боловсруулах “Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо”-г байгуулсан. Үндэсний хороо өнөөдөр /2025.09.22/ анхны хуралдаанаа хийж, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар нээж үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Сүүлийн жилүүдэд монгол хүний санаанд багтамгүй, аймшигт хэргүүд гарч, хүүхэд эмэгтэйчүүд өртөж байна. Энэ бол зөвхөн Хууль зүй, дотоод хэргийн яам болон Гэр бүлийн асуудал хариуцсан салбарын байгууллагууд, иргэний нийгмийнхний анхаарал хандуулах асуудал биш. Бүхий л салбар тэр дундаа, соёл, боловсрол, эрүүл мэнд, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хүчирхийллийн эсрэг өргөн хүрээтэй хамтран ажиллах хэрэгтэй” гэдгийг онцоллоо. Өнөөдрийн хуралдаанаар Технологи ашиглан үйлдэж буй жендерт суурилсан хүчирхийлэл; Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал; Хүчирхийллийн хохирогч хүүхдэд үзүүлж буй хүүхэд хамгааллын үйлчилгээ, Боловсролын сургалтын хөтөлбөр дэх хүчирхийллийг таних, урьдчилан сэргийлэхтэй холбоотой дүн шинжилгээ зэрэг 6 сэдвээр илтгэл танилцуулга сонсож, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо нь хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны харилцан уялдааг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр санал дүгнэлт боловсруулах үндсэн чиг үүрэгтэй.

Тиймээс боловсрол, эрүүл мэндийн салбарын хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хэрэгжиж буй журмын талаарх мэдээллийг сонссон нь чухал байсныг Хүчирхийллийн эсрэг үндэсний хорооны дарга Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар хуралдааны төгсгөлд онцоллоо.

Мөн Гэр бүлийн дагнасан шүүх байгуулагдаж 2026 оны 1 дүгээр сараас үйл ажиллагаагаа явуулахаар болсон. Тиймээс гэр бүл, хүүхдийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн төсөлд тодорхой саналаа ирүүлэх нь зүйтэй талаар онцлов. Үндэсний хорооны дараагийн хуралдаанаар гишүүдээс ирүүлсэн саналыг нэгтгэн хэлэлцэж, төлөвлөгөө гаргаж хамтран ажиллахаар боллоо.

Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Гэр бүлийн хуулиа шинэчилж шинээр гэр бүлийн шүүх байгуулах хэрэгтэй саналыг дэмжиж байна тэгэхгүй бол яг амьдрал дээр хүүхэд эмэгтэйчүүд янз бүрийн байдлаар хохирсоор байгаа шүүдээ дорвитой бодит амьдралд нийцсэн арга хэмжээ авах цаг аль хэдийн болчихоод байхад нөгөөл яридагаа ярих юм хурдан амьралд хэрэгжүүлэх хэрэгтэй эрхэм дарга нараа

  • З
    Зочин

    Цаазын ялыг сэргээх хэрэгтэй!!

  • З
    Зочин

    Монголд аймшигт хэргүүд гарч байгаа нь гэм хэрэгтэй кино бичлэг,контентүүд зурагтаар болон социалаар их байна.эдгээр мэдээллүүд хүмүүст гэмт хэрэг хийх аргагүй сурталчилж бна гэсэн үг.үүнийг л болиулах хэрэгтэй.

  • D
    Dorjsuren

    Хотын даргаа энэ галзуу эргүү хүмүүстэй чинь Христын сүм нэг юм өөрсдийнхөөрөө эрүүлжүүлдэг байлаа шдээ. Би гэхэд нэг найз маань хүн алаад шоронд нэг найз маань хүн кодоо ахиад шоронд хоёр найзтайгаа уулзахын тулд яахуу олигтойхон хүн авчихъя гээл явж байтал найз охин маань миний сэтгэл санааг ойлгоод шууд сүмд явуулж эхэлсэн бүтэн 6-н сар номлогчыг нь. Үг хэлүүлэхгүй сөрсөн байдаг. Яваандаа энэ миний зан ааш шашиндаа ч биш цэвэр сэтгэл зүйн гадагш гаргаж чадахгүй буцалсан зохидоггүй байдал нэн ядуу байдал намайг ийм байдалд хүргэсэн байна.мөн ийм сайхан охин намайг дагаад л яваад байдаг. Бусдыг алахын оронд өөрөө чичирсэн сэтгэл зүйтэй баймаар юм байна гэсэн бодолд орж эхэлсэн дээ

  • O
    OTGON

    Za ..SAIN. BAINA UU.. ERHKEM. DARGAA...ERUNHKII. SAID. DOOD. ALBAN. TUSHAALTANGUUDAA..AJIL. TURUL. CHIN. HKIR. ZEREG. YUBJ BAINADAA...HKAR. TAMHKI. MANSUURALTAIGAA. TEMCECGEE..BUHK. SHATNII. HKUMUUSTEIGEI. OIRTOJ. AJILLAARAI..URUUNDUU. BITGII. SHIGDEEREI.ERGUULIIN. AJILD. OLON. NIITIIN. HKAMRUULNA UU..NIIGEMD. AIDAST. ABTAAD. OLON. JIL. BOLLOO.. TA BUHKEN. AJILIIN. BAIRANDAA. ARHKI. BITGII. HKADGALAARAI.. SHUUD ASGA..BAYCHUUD. UR. HUUHEDDEE. ANHKAARALAA. ZUB. HKANDUUL..ARD. TUMEN HLARJ. HKULEEJ. BAINA...UURSDUUSUU. BUHKNIIG. EHKEL HKUN. BOLGON SHUU.UURIIGUU. SHUUMJIL..ALDAAGAA. ZASCTGAA..YARALTAI..HKONHK. DUUGARLAA...BAYRTAI..AMJILT. HKUSIE.........

  • З
    Зочин

    Гэр бүлийн ялангуяа Залыу гэр бүл хүүхдээ зөв хүн болгоход Багш сэтгэл зүйч зэрэг Мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн улсын хэмжээнд ажиилах баг бүрэлдэхүүнийг Тогтмол ажиллулж Туслан дэмжих нь зөв

  • З
    Зочин

    Монгол нутагтаа Монголчууд дангаараа ажиллаж амьдарч болдоггүй юмуу?! Энд тэндхийн "гадаад ажиллах хүч" түмэн янзын зан араншинтай хүмүүсээр энэ улс орон чинь дүүрлээ!! Хүүхдүүддээ анхаарал хандуулахгүй бол "сураггүй алга боллоо" "эрэн хайж бн" энэ арай хэтэрлээ!!

  • З
    Зочин

    Хүрэлсүх Хурлийз Элбэг Дорж гэх мэт нөхөд том хэргүүдийн толгойлогч хамгаалагчид үндсийг нь ардчилал тавьж өгсөн

  • З
    Зочин

    Сүрэг дотор элдэв юм тааралдана. Өөрийн намын санаанд багташгүй аймшигт хулгайгаа эхлээд цэгцэл, Занданшатар аа! Чи өөрөө ч бас нэг хулгайч нь шүү. Эхлээд хүлээн зөвшөөр!

  • З
    Зочин

    МАН ын өлөн хулгайчууд л улс орныг ийм байдалд оруулсан бус уу. Нэг их гайхаад тэнгэрээс буусан аятай попроод яахав

  • Э
    Эд эзнээ дуурайна

    Хүрэлсуга төрийн толгойд гарч ирснээс хойш бүх юмны үйлс хазайж, зөв нь буруу зөөлөн нь хатуугаар эргэсэн. Хүчин, хүн амины хэрэг бол бүр ёрын дэвтэй болж ирж байгаа.