“Алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрсэн үед Монголбанканд алт тушаагдахгүй байна гэдэг нь хилээр нууцаар гарч байна гэсэн үг“

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
legacy:2025/09/alt.jpg

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд санал хураалтыг дараагийн чуулганы хуралдаанаар явуулахаар болов.

УИХ-ын гишүүн Ө.Шижир "Алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрсэн үед Монголбанканд алт тушаагдахгүй байна гэдэг нь хилээр нууцаар гарч байна гэсэн үг. ЗГ, ҮАБЗ хилээр нууцаар гарч буй алтанд хийх хяналтдаа анхаарахгүй бол 2026 оны улсын төсөвт тусгасан 20 тонн алтыг олборлож чадахгүй" гэлээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Дарга нар нь цэвэршүүлнэ гээд Англи руу аваад алга болдог. Буцахдаа тал нь алга болчихсон байдаг гэж сонссон

  • З
    Зочин

    Алт хилээр хулгайгаар гардаг, сорьцыг нь маш бууруулж, худлаа сорьц тавьдаг хувийн лабораторитой, асар их мөнгө хулгайлдаг маш том бүлэглэл байдаг гэж бүгд л ярьдаг шүү дээ. Чи л болж мэдэхгүй байв гэж. Наад УИХ, ЗАСГИЙН ГАЗАР, яам тамганы газарт чинь тэр бүлэглэл нуугдаж байгаа болохоор илрэхгүй, илрүүлэхгүй байгаа гэж учир мэдэх хүмүүс, яриад, бичээд байна. Битгий худлаа мэдэн будлиад бай.

  • З
    Зочин

    Алтны уурхайд газар дээр нь ч хяналт тавих хэрэгтэй.Үүнд өдөр тутмын хяналт,газар шорооны ажлын бодит хэмжилт г.м

  • З
    Зочин

    үнэн