АБГББХ: Гадаад зээл, тусламжийн хэрэгжилтийн талаарх Сангийн сайдын мэдээллийг сонсоно

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:Javhlan said/343576201_629074819115279_980081253466640526_n.jpg

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 14.30 цагаас хуралдана. Хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцэх юм байна. Тодруулбал,

-Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөгчийн газар байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хоорондын хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025.08.15-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх

-Гадаад зээл, тусламжийн хэрэгжилт, нөхцөл байдлын талаарх Сангийн сайдын мэдээллийг сонсохоор төлөвлөжээ.