Б.Баатар: УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг шүүхэд өгч байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
70
legacy:2026/03/NewFolder/NewFolder1/baa.png

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өчигдөр "NTV" телевизийн "Лхагвын тойм" ярилцлагын нэвтрүүлэг оролцохдоо Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ, "Херо" Б.Баатар нартай холбоотой хэд хэдэн ноцтой мэдээллүүдийг дэлгэсэн юм.

Тэгвэл "Херо" Б.Баатар өөрийн цахим хуудаснаа мэдэгдэл хийж "Хуульзүйн сайд байсан хүн "Би бодохдоо..." гэж баримтгүй гүтгэлэг хийсэнд харамсаж байна. Тэрбээр хуулийн өмнө ярьсан зүйлээ нотлохыг хүсье. Тиймээс шүүхэд хандаж байгаагаа үүгээр илэрхийлж байна.

Б.Энхбаяр гишүүнтэй Н.Өнөрцэцэг сэтгүүлчийг өмөөрөн маргалдсанаас өөр зөрчилдсөн зүйл байхгүй билээ. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж засаглаж байхдаа улс төрийн зорилгоор ‘Херо студи’-д тагнуул, цагдаа оруулж, Ерөнхийлөгч Н.Энхбаярын хар материал, дүрсийг хулгайлан цацаж, ‘Херо’ бичлэг тараасан мэтээр харлуулж байсан хар өдрүүд дахин давтагдаж байгаад харамсаж байна" гэжээ.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Б.Энхбаяр чинь цагтаа Оюунэрдэний шударга ёсны илд нь болоё энэ тэр гээд байлуу

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol

  • З
    Зочин

    Үнэн шдээ херо чи бол алуурчин

  • О
    ОЮУН-ЭРДЭНЭ

    ЦАГ НЬ БОЛОХООР ШҮҮХЭД ХАНДАХ БАЙСАН ЮМ

  • З
    Зочин

    Энхбаяр ёстой ноён урваач нохой шарваач гэгчийг харуулж байнаа. Хэдхэн сарын өмнө л нүүрсний сонсгол дээрээ eрөнхий сайд Оюун-Эрдэнэ дэмжиж хөдөлсөний хүчинд л нүүрсний сонсголыг хийлээ талархлаа гээд байснаа одоо болохоор тэр нүүрсний хулгайч гэчихсэн л тууж явна

  • З
    Зочин

    Хохинь чи өөрөө золбин дүүтэйгээ нийлж бусдыг гүтгэх харлуулах ажлыг мэргэжлийн түвшинд хийж байсан даа өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг энэ үйлээ эдэлж байна хугацаагүй хаанчлах юм шиг эндүүрч явсны чинь гор гарч байна хэрээ баатараа

  • З
    Зочин

    хар хэрээнүүд алалцаад нийгэм цэвэршээсэй