Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Д.Амарбаясгалан: АТГ баримт байгаа бол намайг шалга л даа
20

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулж байна. Тэрбээр МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг саатуулсан асуудалд "АТГ баримт байгаа бол намайг шалга л даа. Надтай хамт зураг даруулсан гэдгээр нь зарим хүмүүсийг барьж хориод байх шиг байна" гэх тайлбарыг өглөө.



