ЦЕГ: Хоёр настай хүүхдийн цогцос ой, тал газар хосолсон хэсгээс олдсон

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:2025/09/haih.png

Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт энэ сарын 17-нд сураггүй болсон хоёр настай хүүхдийг эрэн хайх ажил найман хоногийн турш үргэлжилсэн. Харамсалтай нь, өнөөдөр /09.25/ 16.00 цагийн орчимд тухайн хүүхдийн цогцос олдсон талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн юм.

Тэгвэл цогцос ямар нөхцөл байдалтай, хаанаас олдсон талаар тодруулахад "Хоёр настай хүүхдийн цогцос ой, тал газар хосолсон хэсгээс олдсон. Цогцост гэмтэл, шарх үүссэн эсэхэд шалгалт хийгдэж байна" гэлээ.