ОБЕГ: Хоёр настай хүүхдийн цогцсыг явганаар явахад 9 км зайтай газраас олсон

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
50
legacy:2025/09/huvsgul0925.jpg

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэдэг газраас сураггүй алга болсон бага насны хүүхдийг буцалтгүй нэрвэгдэгч болсон байхыг эрлийн багийнхан өнөөдөр /2025.09.25/-ийн 15:30 цагийн үед оллоо.

Тодруулбал, Эрэн хайх ажиллагаа явуулж байсан Онцгой байдлын байгууллагын алба хаагчид Тариалан сумын “Давааны ар” багийн нутаг Баянбэлчирийн даваа, Нялуугийн рашааны урд энгэрээс хүүхдийн цогцсыг олж, Цагдаагийн алба хаагчдад хүлээлгэн өгсөн байна.

Тус газар нь сийрэг модтой, хүүхэд алга болсон цэгээс явганаар шулуун явахад 9 км, автомашинаар явахад 18 км-ын зайтай газар аж.

Одоогийн байдлаар Цагдаагийн байгууллагаас тухайн газрыг хамгаалалтад авч, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Мэдээлэлд “буцалтгүй нэрвэгдэгч” гэж нас барсан хүүхдийг бичсэн нь зохисгүй сонсогдож байна шүү. Ямар нэг зүйлд донтож доройтсон хүнийг дээрх шиг хэлдэг. Арай хүндэтгэлтэй эмнэгэлийн өнгө аясаар бичнэ үү!

  • З
    Зочин

    Олсон км нь зөрөөд байгаа. Яг цагдаа нь олсон юм уу Онцгойн алба хаагчид олсон юм уу. Мэдээлэл хүртэл зөрүүтэй энэ ер нь будлиантай. Баттулга очсон бол балагтай.

  • З
    Зочин

    "Буцалтгүй нэрвэгдэгч", "явганаар шулуун явахад 9 км, автомашинаар явахад 18 км-ын зайтай газар" гэх мэт. Энийг юу гэж ойлгох вэ?

  • З
    Зочин

    Буцалтгүй нэрвэгдэгч. Гүүгл транслэйтийн шинэ үг үү? Хн. Зүгээр эндсэн байхыг нь олжээ гэж болдоггүй юмуу. Буцалтгүй нэрвэгдэгч, мод тал хосолсон газар, зузаан модон дотор гэх мэтээр энэ хэргийн хүрээнд их олон этгээд хэллэгтэй таарлаа. Хөвсгөлийнхөн голдуу Дархадууд л даа. Хэдий тийм ч бас арай л этгээд ярьж байна.

  • З
    Зочин

    Нэг л учир битүү сэжигтэй хэрэг байна Гэхдээ манай бөө нар дор нь л учрыг нь олно доо