ЧУУЛГАН: М.Мандхай нарын 10 гишүүний санаачилсан Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг үргэлжилнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:2025/11/mand1.png

УИХ-ын чуулганы хуралдаан 10.00 цагаас эхэлнэ. Үдээс өмнөх хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Мандхай Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг цаашид УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэх юм.

Харин үдээс хойш 14.00 цагаас Улсын Их Хурлын асуулгын цагаар үргэлжилнэ. Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт орсноор энэ удаагийн намрын чуулганаас эхлэн УИХ-ын гишүүд Ерөнхий сайдаас хүссэн сэдвээрээ асуулт асууж, хариулт авахаар болсон юм.