ЧУУЛГАН: МАН-ын бүлэг НЭГ ХОНОГИЙН завсарлага авснаар үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/09/chuulganUIH/MANA.png

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлт болон Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл, Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр байв.

Гэвч УИХ дахь Монгол ардын намын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл, Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээс нэг хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан юм.

Энэ дагуу УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа хүсэлтийг хүлээн авч, нэг хоногийн завсарлага өгснөөр үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө.