Г.Занданшатар: Албан тушаалын төлөө нийгмээ, намаа талцуулж байгаа нь төрийн хүнд байх ёс зүй, мөн чанар огтхон ч биш

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
100
legacy:2025/09/amarbayasgalandarga/25.png

Өчигдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдэл хийж, Ерөнхий сайд Г.Занданшатартай холбоотой хэд хэдэн зүйлийг ярьсан. Ерөнхий сайд Г.Занданшатар цахим хуудаснаа тайлбар хийж "Өнөөдөр Засгийн газрын 100 дахь өдөр. Хийх ажил, хуримтлагдсан асуудал ч их байна.

Хамгийн сайн улс төр бол хийсэн ажил, шийдсэн асуудал, үр дүн гэдэг. Эдийн засгийн хүндрэл хямрал болж даамжрах аюулыг бид зогсоож, эдийн засгаа сэргээж чадлаа. Төмөртэйн овоо, Төгрөг нуурын ордуудаар Баялгийн санг арвижуулж эхэллээ.

Урдах ажилдаа анхаараад удаа дараа мэдэгдэл хийх цаг ч, сонирхол ч байгаагүйг эрхэм журмын нөхөд маань ойлгоно гэдэгт итгэж байна.

Худал, хулгай, хуйвалдааны замаар зорилгодоо хүрэх нь миний зарчим биш. Албан тушаалын төлөө журмын нөхдөө гүтгэж, хэлээгүйг хэлсэн мэт, хийгээгүйг хийсэн мэт ярьж, УИХ, Засгийн газар, нийгмээ, намаа талцуулж байгаа нь төрийн хүнд байх ёс зүй, мөн чанар огтхон ч биш ээ.

Хийсэн ажилтай, хэлэх үгтэй очно. Нүүр нүүрээ харж, үнэн худлыг дэнсэлцгээе. Маргааш уулзъя" гэжээ.

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Энэ нэг өмнөх үеийн шуналтай өвөгчүүлээсээ муу юм сурсан сахалтай юмнаас бүх юмаа ил тод хэлж ярьж байгаа Амарбаясгалан нь дээр байхаа..

  • З
    Зочин

    Мунхаг ард түмний саналыг яаж авч чадхав дээ

  • З
    зочин

    Сонгуульд ялагдаж өөрийнхөө аймгаас чгарч чадаагүй мулгууг Ерөнхий сайдаар томилсноор хамаг хагарлын үүд нээгдсэн. Содбаатар намыг самарчбайна даа

  • З
    Зочин

    Амарбаясгаланг дэмжих хэрэггүй юм байна. Занданшатар нь арай дээр юм байна

  • З
    Зочин

    За битгий худлаа ярь. Очиж очиж эх орондоо ирэх нүүргүй гадаадад хоног төөрүүлж яваа Элбэгдоржоос амь авраач гэх үү?

  • З
    Зочин

    songuuliar ard tumnii sanal avaagui hvn EC bh n zohimjgui yumaa

  • И
    Иргэн

    Энэ цаг үед нэр цэвэр Ерөнхий сайд Занданшатар МАН-ын дарга болбол энэ намын аврал нь болох юм. Тэгээд ч төрийн хар хүний ёс зүй, эрдэм мэдлэг, ажлын туршлага, зарчимч чанар энэ хүнд байна. МАН-ын Бага хурлын гишүүд эрх биш үүнийг ойлгож байгаа гэж найднам

  • Н
    Нэр

    Сайн муугаар ард түмэндээ хэлж байсан нь хожно. Та нар хамаг буухиагаа нуугаад бүр дордоод байгаа биз дээ. Юу ч нуух хэрэггүй. Бас сайн хүмүүс болж жүжиглэх бүр хэрэггүй...

  • С
    Сэтгүүлчид биш бна

    Нүүрс мэт элдэв хулгай нэр холбогдоогүй гар цэвэр Зандшатар уг нь МАн- удирдлага дотор нэн ховор юм. Ийм хүний ажлуудыг бүх талаар дэмжээд өгвөл Мнгол улс хөгжинө. Авилга хулгай багасч Мөн шалаар унасан МАН-н нэр хүнд өсөхсөн. Авилгач хулгайчид нь буруу гарын мөнгөөрөө сэтгүүлчид гэх яшкнуудаар троллдуулаад үнэн утга алгааа. Хулгайч гэмтнүүдийн тролл болсон мнголын сэтгүүл зүй гэгчийг бүр мөсөн устгаач. Монголын хамгийн том гэмт хэрэгтнүүд бол ХМХ -ийнхэн болсон бна. Юун гуравдахь засаглал. Гутамшиг. Өчигдөр тэр Дамарбаясглн хэвллийн хурлд очсон сэтгүүлчид гэгчид ямар олон тэрбумыг хаалтын гэрээгээр авч? Жагсаалтыг нь хуулийн сайд асан Энхбаяр олон түмнд хүргэлээ

  • О
    ОЭ Эбэгээ гуйж

    Нөгө Оюунэрдэнэ чинь Элбэгдоржид ахаа намайг бодооч гээд хадаг барьжихамтран ажиллая унах гээд байна зөвлөөч гэсэн гэнэээ… мөнхийн дайсан үгүй ээ гэж … сонгуулиар Элбэгээг алж ялсан одоо аврал эржээ элэг ч авхх юм даа