Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
БАГА ХУРАЛ: МАН-ын 31 дэх Их хурлыг ирэх 11-р сарын 15-нд хуралдуулахаар товлолоо
20

МАН-ын Бага хурлын VIII хуралдаанаар дараах гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тодруулбал,
-Бага хурлын зарим гишүүдийг томилж, чөлөөлөх,
-МАН-ын даргыг чөлөөлж, шинэ даргыг сонгох,
-МАН-ын 31 дэх Их хурлыг товлох асуудлыг тус тус хэлэлцсэн юм. Ингээд Бага хурлын 49 гишүүнийг чөлөөлж, томилсон бол МАН-ын даргаар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг сонголоо.
Мөн түүнчлэн Монгол Ардын намын 31 дэх Их хурлыг ирэх арваннэгдүгээр сарын 15-16-нд хуралдуулахаар товлон зарлалаа.



