Д.Амарбаясгаланг МАН-ын даргаар бүртгүүлэх өргөдлийг 60 хоногийн дотор УДШ-д хүргүүлж 30 хоногийн дотор шийдвэрлэнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
70
legacy:2025/09/437778127_1455113038725483_4587575378338717968_n.jpg

Монгол Ардын намын Бага хурал хуралдаж, намын даргаараа УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг сонгосон талаар бид өмнөх мэдээллээрээ хүргэсэн. Тэгвэл Бага хурлын шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

Тухайлбал, намын дарга нь сонгогдсоны дараа ямар үйл явц өрнөх талаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатар хэлэхдээ "Хуулийн дагуу 60 хоногийн дотор намын өмнөх дарга буюу Л.Оюун-Эрдэнэ шинээр сонгогдсон дарга Д.Амарбаясгаланг Улсын дээд шүүхэд бүртгүүлэх өргөдлийг хүргүүлнэ. Улмаар дээд шүүх 30 хоногийн дотор өргөдлийг хэлэлцэн шийдвэрлэх буюу нийт 90 хоногийн дотор асуудал эцэслэгдэнэ" гэсэн юм.