Д.Амарбаясгалан: Би өнөөдрийг хүртэл хууль хяналтын байгууллагад аливаа асуудлаар шалгагдаагүй

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
legacy:2025/09/amarbayasgalandarga/547444243_1327279478791662_4269301118643231244_n1.jpg

Ардчилсан намын Улс төрийн зөвлөл өнөөдөр өргөтгөсөн хуралдаан хийж, МАН-ын даргаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан сонгогдсонтой холбогдуулан мэдээлэл хийсэн юм. Тодруулбал Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл хэлэхдээ "УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай холбоотой байж болзошгүй ноцтой гэмт хэргийг хуулийн байгууллага шалгаж тогтоох ёстой. Энэ ноцтой асуудал эцэслэн шийдвэрлэгдтэл УИХ-ын дарга чуулганы хуралдааныг удирдах ёс суртахуунгүй гэж үзэж байна" гэсэн юм.

Тэгвэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан цахим хуудаснаа мэдэгдэл хийж "Ардын намын Бага хурлын гаргасан шийдвэртэй холбогдуулан Ардчилсан намын дарга мэдээлэл хийжээ.

Улс төрийн намууд бие биенийхээ дотоод асуудалд оролцох нь зохисгүй бөгөөд шүүх тогтоогоогүй тохиолдолд хэнийг ч гэм буруутай гэж үздэггүй Үндсэн хуулийн зарчимтайг Та мэдэх бизээ.

Дашрамд миний бие өнөөдрийг хүртэл хууль хяналтын байгууллагад аливаа асуудлаар шалгагдаагүй болно. Харин надтай холбоотой зохион байгуулалттайгаар тараасан гүтгэлгийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудад шалгуулахаар хандсаныг үүгээр мэдэгдэж байна" гэв.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DR. ADITYA

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин

    Хүрэлсүх шүдгүй арслан болов

  • Д
    Дэл

    Хулгайчийг хулгайч гэж хэлэхээр хөөдөг болсон юм уу Алтанхуяг шиг шалгуулах өөрөө сайн дураараа

  • З
    Зочин

    УИХ-ын гишүүн Энхбаярын бурууг нотлогдоогүй байхад намаас хөөх тухай ярих чинь зөв үү тэгээд