Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
С.Эрдэнэболд: Дархан-Уул аймаг гол, устай газар гэхэд иж бүрэн аврагчийн хувцас ганцхан байна
00

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Гадаад зээл, тусламжийн хэрэгжилт, нөхцөл байдлын талаарх Сангийн сайдын мэдээллийг сонслоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд онцгой байдлын албаны хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжийн асуудлыг хөндлөө. Тэрбээр хэлэхдээ "Дархан-Уул аймаг гол, устай газар гэхэд иж бүрэн аврагчийн хувцас ганцхан байна. Аюулын дуудлага зэрэг ирсэн үед үүрэг гүйцэтгэх боломжгүй" гэв.
Харин ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр тайлбарлахдаа "Улсын хэмжээнд 171 гал унтраах анги байх ёстойгоос 69 анги үүрэг гүйцэтгэж байна. Онцгой байдлын хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжийн хангалт 57 хувьтай байгаа" гэлээ.



