Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“CU” дэлгүүрт унтаж байсан иргэний гар утсыг хулгайлсан этгээдийг илрүүлжээ
40

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "CU" сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлэн унтаж байсан иргэний "Honor" маркийн гар утсыг сэжигтэй этгээд хулгайлж байгаа дүрс бичлэг олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн.
Уг бичлэгийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулснаар тухайн этгээдийг СХД-ийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид олж тогтоосон ба алдагдсан утсыг олсон байна.


.webp)
