Ш.Бямбасүрэн: “Шинэ хоршоо“ хөдөлгөөнийг эргэн харж, бүрэн зогсоох шаардлагатай

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
70
legacy:2025/10/byambaa.png

УИХ-ын байнгын хороодоор өнөөдөр 2026 оны төсвийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулсан юм.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн "Шинэ хоршоо" хөдөлгөөнийг шүүмжилж байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр хэлэхдээ "Шинэ хоршоо" бол сонгууль угтаад санал авах зорилгоор гэнэт гаргасан хөдөлгөөн. Орон нутагт овсгоотой нэгэн нь иргэний үнэмлэх цуглуулж хувьдаа хөнгөлөлттэй зээл аваад, өөр юм хийгээд байна. "Шинэ хоршоо" хөдөлгөөнийг эргэн харж, бүрэн зогсоох шаардлагатай" гэв.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    маш зөв. Хотын бид нарыг татвараар дарамтлаад хөдөөний хэсэг хөрөнгөжсөн луйварчдыг улам бүр тарвалзуулах хуйвалдааны сүлжээ

  • З
    Зочин

    Амарбаясгалангийн тарьсан гай. Нэгдэлжих хөдөлгөөн гэдэг шиг дээрээс зохион байгуулж, мөнгө завших, зохиомол өр үүсгэх түлхэц болсон. Хоршоо сайн дурынх байх ёстой

  • У
    Уншигч

    Хоршоо гэдэг чинь аль 1985 оноос л эхэлж явж байсан, хүмүүсийн сайн дурын үндсэн дээр зохин байгуулагдан хийж байсан ажил. Харин нь сонгуулийн санал авах зорилготой төрөөс оролцрж шоу болгон цөөн тооны хэдэн хүнийг хоршоо нэрээр мөнгө зүй бусаар шамшигдуулах найдваргүй өр авлага үүсэхэд хүргэсэн. Санаачлагчид нь үр дүнг эргэж харалгүй хаясан байгаа биз дээ

  • З
    Зөв

    Наад шинэ хоршоо төсөл чинь 2024 оны МАН-ын сонгуулийн шоу байлаа. Санаачлагч нь Амарбаясгалан, Занданшатар ч бас далжиганаад гүйгээд л байсан. Зорилго нь малын тэжээлийн ургамлын тариаланг хоршоо бүлгээр явуулах. Гэвч тус зээлүүд зориулалтаараа ашиглагдаагүй Toyota Harrier, Prius машин болгон үрж зарим нь хурдан морь авчихсан. Одоо зээл эргэн төлөгдөх боломжгүй болж алдагдлыг төсвийн хөрөнгөөр дарна гэж байгаа. Ийм л хортой нам засаг даа чааваас..

  • И
    И

    Яг үнэн. 1 малчин айл багадаа мотоцикл, приүс, бонго, дунд оврын ачигч трактор, бүрэн тоногтой пад тус бүр 1 ш бна. Тэжээл тарих, өвөлжөө, хаваржаагаа шинэчилж бгаа юм алга. Багахан хадлан л авах эсвэл худалдаад авчина. Өөр бүтээн байгуулалт, шинэлэг юм хийхгүй бна

  • З
    Зочин

    Малчид бол маш их мөнгөтэй болсоншдэээ

  • З
    Зочин

    Mash zuv shu