М.Мандхай: Энэ жил ургац хураалт хангалттай байж чадахгүй. 100-150 мянган тонн хүнсний буудай дутагдахаар байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
legacy:2025/11/mand1.png

УИХ-ын байнгын хороодоор өнөөдөр 2026 оны төсвийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулсан юм.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Мандхайгийн "Энэ жил ургац хураалт хангалттай байж чадахгүй. 100-150 мянган тонн хүнсний буудай дутагдахаар байна. Хөдөө, аж ахуйн яам ямар ажил төлөвлөж байна вэ" гэсэн асуултад ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр "Ургацын дутагдлыг импортоор нөхөхөөс өөр аргагүй. Хууль эрхзүйн орчноор бодолтой оролдох хэрэгтэй. Бодлогын алдаанаас болж улаанбуудайн тариалалт 2 жил дараалж 100 мянган тонноор УНАЛАА" гэсэн тайлбарыг өглөө.